Thursday, December 12, 2013

АЖЛЫН ДУНДУУР

Ажлаа хийж байтал Гэрлийн өргөөн дээр өрнөсөн хэлэлцүүлгээс болоод ГЭГЭЭРЭЛийн тухай жаахан ч болов оруулмаар санагдаад гижиг хүрээд болдоггүй. Учир нэг их олон уншигчгүй ч гэлээ ядаж нэг хүнд ч болов мэдүүлэх нь хэрэгтэй тул ГЭГЭЭРЭЛ гэдгийн талаар жаахан илүү үглээдхэе.

Идэхийн тулд бусдыг булаагаагүй, тэр ГЭГЭЭРЭЛ
Цаг бусаар үхэж, цагдуулж яваагүй, тэр ГЭГЭЭРЭЛ
Ууж идэхийг биш амьдрахыг зоривол, тэр ГЭГЭЭРЭЛ
Ус өвсийг хамгаалж хэрэглэвэл, тэр ГЭГЭЭРЭЛ
Уул усандаа уягдвал, тэр ГЭГЭЭРЭЛ
Учирсан нөгөөгөө амар байлгавал, тэр ГЭГЭЭРЭЛ
Унаган байгалийн жаягт зохицвоос, тэр ГЭГЭЭРЭЛ
Ураг төрлөө хамтаар хариуцваас, тэр ГЭГЭЭРЭЛ 

Үүнийг судар болон блог уншсан хүмүүс маш сайн мэдэж байгаа байх. Юуны магад уншаагүй хүмүүс байвал дээрх бичсэн 8 мөр бол өндөр өвөг дээдүүдийн маань  ГЭГЭЭРЭЛийн тухай бидэнд үлдээсэн өв юм.

Үүнийг уншаад үзвэл ГЭГЭЭРЭЛ гэдгийг алс холоос хайх хэрэггүй нь харагдаж байгаа биз. Бас хэзээ ч хүрэшгүй, хол зүйл биш. Үнэнийг таньж мэдэх нь л ГЭГЭЭРЭЛ болох нь. Гэхдээ ГЭГЭЭРЭХ процесс тун хүнд. Учир нь ГЭГЭЭРЭЛ өөрийгөө таньж мэдэхээс, эхлэх нь. Хүн өөрийгөө таних гэж өөрийгөө ажаад эхлэхээр өөрийн муу муухайг хүлээн зөвшөөрч чадахгүй, түүнийгээ тийм амар засаж дийлэхгүй байгаа нь л хүнд санагдаж байгаа хэрэг. Энэ бүхний ард гарчихвал тийм ч хэцүү санагдахгүй биз хэхэ.

Нөгөө талаас хэдийгээр энэ найман мөр уншихад тун энгийн амар хялбар мэт боловч маш өргөн хүрээтэй, маш өргөн агуулгатай байна. Цаг бусаар үхэхгүй гэхэд л маш олон зүйл хамаарах нь. Ядаж л эрүүл мэнд талаас нь бодоход л нөгөө 1000 хүнсч мэргэжил, бидний махан бие, сүнсэн биеэс эхлэн яаж эрүүл байхав, хэрхэн бохирдуулалгүй авч явах вэ, эрчимээ хэрхэн зөв авах вэ. Эрчим гэдэг нь юу вэ? НАРАН, САРАН, СҮҮН /махан бие болон сүнсэн биеийг эрчимнүүлэгч/ МЭДВЭЛ ЗОХИХУЙ, ИХ ЗАСАГ /тархийг эрчимнүүлэгч/ гэх мэтээр өнөө Монголын өвөг дээдүүдийн минь өвлүүлэн үлдээсэн ЭРДЭМ, зан заншилд суралцан, судараа уншаад л явах нь байна.

Учирсан нөгөөгөө амар байлгавал тэр гэгээрэл гэж. Ардын дуунд хүртэл байдаг бишүү. “...Уулаар явбал унаа минь зовно
Учирсаныгаа зовоовол өөрөө зовно.
Хадаар явбал морь минь зовно
Ханилсаныгаа зовоовол өөрөө зовно доо хө” гээд.

Гэтэл одоо яаж байна өөрийгөө л хайрлаж байна гээд хажуудахаа зовооно, өөрийнхийгөө хайрлаж байна гээд хүнийхийг зовооно ингэснээр өөрийгөө, өөрийнхийгөө зовоогоод байгаагаа ойлгохгүй л мунхаглаад байгаа биз. Ер нь одоо байгаа болохгүй бүтэхгүй, муу муухай болгон энэ цагт, энд оршин амьдарч байгаа биднээс л болж байгаа. Энэ бол бидний л байгаа байдлын ТУСГАЛ. Өөр юу ч биш. Энэ мэдээж дээрх мөрийн зөвхөн нэг талаас нь л харж бодоход гарч байгаа бодол. Өөр олон талаас нь харахад ямар байхав.

Ингээд бодохоор ГЭГЭЭРЭЛийн тухай энэ “наймхан” мөр юутай үнэн бэ???  Энийг таньж мэдээд, засаж дийлээд, мөрлөж чадсан бидний өвөг дээдэс ямар агуу вэ???

Аль эрт ГЭГЭЭРЭЛд хүрээд хийдгээ хийчихсэн өвөг дээдүүд маань биднийг ГЭГЭЭРҮҮЛЭХ, ЗАСАХ сургалтын төлөвлөгөөг үе шаттайгаар боловсруулан, төлөвлөчихөөд биднийг сургаад байгаа бишүү. Бид яг тэр төлөвлөгөөнийх нь дагуу л явж байна. Харин хэр хурдан удаан байх, чадаад цааш явах, чадалгүйгээр бүдрээд унах нь биднээс л хамаарна. Нэгэнт өөрийгөө таниад, өөрийгөө засаж дийлвэл, тэр л аргачлалаар КҮ ЭН боловсрол, КҮ сурлага /өвгөдийн/, Үржихүйн хүрдний гайхамшигаар энийг түмэнд түгээчихнэ бишүү. Бид бусдыг засаж гэгээрүүлэхээс илүү бидний замаар тэд өөрсдөө ч ГЭГЭЭРЭХ юм билүү. Хэн мэдлээ. 

Аан тийн бас Хаан Дээдсийн сургаснаар:

ГЭГЭЭРЭЛ гэдэг бол ҮНЭН, ХАЙР, УХААН гурвын цогц.
Үнэнийг мэдээд ухаарахгүй бол УХААН байгаад яахав
Ухаан байгаад худалд итгэвэл ҮНЭН байгаад ч нэмэр үгүй
Үнэнийг олоод ухаарч чадсан ч зүрхэнд чинь ХАЙР үгүй бол хүн байх хэрэг үгүй. гэсэн дээ. 

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.