НЭГ." ИХ ЗАСАГ" -ийг
БАТЛАН ТУНХАГЛАХЫН УЧИР.
Нэгэн
зүйл. /1/
Мөнх
тэнгэр мөхөс миний биеийг зарлигдан олон түмэн иргэдийг захируулахаар соёрхов.
Тал нутагт одоо болтол ямарч эмх журамгүй байгаа нь ийм зэрэгт
хүргэв.
Нэгэн
зүйл. /2/
Үр хүүхэд нь эцэг, эхийнхээ
үгийг сонсохгуй, дүү нар нь ахынхаа хэлж шаардсаныг дагахгүй, эр нь
эхнэртээ итгэхгүй,
эхнэр нь эрийнхээ хэлсэн үгийг даахгүй, дагагдагсад нь ахлагчаа хүндлэхгүй, ноён
нь ард албатынхаа
дунд орж хүлээсэн
үүргээ гүйцэтгэхгүй болжээ.