Tuesday, July 24, 2012

"ИХ ЗАСАГ" хууль



НЭГ." ИХ ЗАСАГ" -ийг БАТЛАН ТУНХАГЛАХЫН УЧИР.
Нэгэн зүйл. /1/
Мөнх тэнгэр мөхөс миний биеийг зарлигдан олон түмэн иргэдийг захируулахаар соёрхов. Тал нутагт одоо болтол ямарч эмх журамгүй байгаа нь ийм зэрэгт хүргэв.
Нэгэн зүйл. /2/
Үр хүүхэд нь эцэг, эхийнхээ үгийг сонсохгуй, дүү нар нь ахынхаа хэлж шаардсаныг дагахгүй, эр нь эхнэртээ итгэхгүй, эхнэр нь эрийнхээ хэлсэн үгийг даахгүй, дагагдагсад нь ахлагчаа хүндлэхгүй, ноён нь ард албатынхаа дунд орж хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй болжээ.

Нэгэн зүйл. /3/
Баячууд нь ядуучуудаа тэтгэн дэмжэхийг хүсэхгүй, газар сайгүй тайван суухыг бодохгүй, нийт овог, аймаг, төрөл, садан угсааны дэг журам бүр алдаж, сүр сүлдгүй болоход хүрчээ. Бидний явж очсон газар болгонд дур зоргоороо авирласан танхай балмад хүмүүс олон дайралдаж байна. Худалч, хулгайчаас гадна урвагч дээрэмчин хүртэл бий болсоор байна. Иймээс миний бие олныхоо хүсэл эрмэлзлэл, захиасыг даган энэхүү мөчид хатуу чанга, дэг ёсоор тэднийг засч нэгтгэн энх амгалан зол жаргалыг энэ нутагтаа тогтоон хүртээхийг чармайх хэрэгтэй болов"
Нэгэн зүйл. /4/
Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол улсын далай хааны илгээсэн зарлиг бүхэн ард иргэдэд хүрэлцэн очмогц тэдгээрийг бишрэх болтугай. Хаан миний мөнх тэнгэрийн соёрхолын доор бүтээсэн зарлиг хэрэгжин биелэгдэх нь эргэлзээгүй болно".
Нэгэн зүйл. /5/
Хаад, ноёд, түшмэд, цэргийн удирдагч ид, цэрэг эр, жич хөтөч, зарц хүртэл бүгдээрээ тус тусынхаа албан тушаал ба хүлээсэн үүргээ гүйцэтгэн чадваас мөнх тэнгэрийн хүчинд их үйлс бүтээх болно.
Нэгэн зүйл. /6/
Хэн нэгэн хүн худал хэлэх, хулгай дээрэм үйлдэх, хүн алж талах, архидан согтуурах, садар самуун явалдах явдлыг " ИХ ЗАСАГ" хуулиар хатуу цээрлэв. Хүмүүс хоорондоо нэг нь нөгөөгөө өөрийн бие мэт үзэж хайрлан асрахыг эрхэм болгох хэрэгтэй.
Нэгэн зүйл. /7/
Бусдыг үл гомдоох, хэрвээ гомдогсод байгаа бол тэдэнд хандан бүрмөсөн уучлалт гуйх ёстой, хүмүүс бие биеэ хайрла, садар самуун бүү яв, хулгай бүү хий, худал бүү хэл, хуурч мэхлэхийг боль, бүү урва, ахмад хийгээд үгээгүй ядуусыг хүндэл, хэрэв тэдгээрийг зөрчвөөс уг этгээдэд хүнд ял шийтгэл хүлээлгэгтүн.
Нэгэн зүйл. /8/
Эдүгээгийн Их Монгол улс болбоос дэлхий ертөнцийн аль нэг улсын адил зөвхөн хаант улс биш. Энэ бол цогцлон байгуулж буй дэлхийн эзэнт улс мөн.

ХОЁР. ХААНЫ ЭРХ МЭДЭЛ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТ.
Нэгэн зүйл. /9/
Монгол улсын дээд эрхийг их далай хаан барих тул төрийн бүх бүрэн эрх хааны мэдэлд байна.
Далай хаан улсын газар нутаг хийгээд эд хөрөнгө, албат ардыг бусдын эзэмшилд олгож өмчлүүлэх, төрийн аль нэг албан тушаалтныг томилох, ажлаас чөлөөлөх, гавьяат үйлс бүтээсэн зарим хүмүүсийг дархлах, гадаад улс оронтой найрамдах ба дайтах тухай зэрэг төрийн бүх эрх мэдлийг эдэлмой.
Нэгэн зүйл. /10/
Монгол улсын далай хааны дараагийн тушаалтнууд бол улсын ерөнхий сайд буюу улсын ван, төрийн их заргач, шадар сайдууд, төрийн зайран нар байх ёстой. Их Монгол улсын төрийн дээд эрх барих тушаалтны бүрэлдэхүүнд далай хааны шадар есөн өрлөгүүд, мөн дархдууд ормой
Нэгэн зүйл. /11/
Тэрхүү дархан цолоор шагнагдсан дархдууд нь аливаа албан татвараас бүрэн чөлөөлөгдөх эрх эдлэх бөгөөд олсон олзоо өөртөө авах, эзэн хаанд тэд дуртай цагтаа бараалхах, тэдний гаргасан алдаа, осол, үйлдсэн хэргийг есөн удаа хэлтрүүлэх буюу чөлөөлж байх болгов.
Нэгэн зүйл. /12/
Монгол улсын далай хааны шууд удирдлагын дор "Сэцдийн зөвлөл" ба "Улсын их хуралдай" гэдэг төрийн дээд шатны байгууллагууд үйл ажиллагаагаа явуулмой.
Нэгэн зүйл. /13/
Улс орны цаг үеийн шаардлагатай тулгамдсан чухал ажил хэргийн асуудлыг Сэцдийн зөвлөлөөр шуурхай хэлэлцэж, зөвлөлийн бүрэлдэхүүнд орж байгаа гишүүдийн саналын үндсэн дээр шийдвэрлэмой.
Нэгэн зүйл. /14/
Улсын их хуралдай бол Моигол улсын хаанаар өргөмжлөх хүнийг сонгох, гадаад оронтой найрамдах хийгээд дайтах тухай зэрэг бусад онцгой чухал ажил хэргийг хэлэлцэж зохих шийдвэр гаргамой. Монгол улсын хаан ширээнд их ор суух хүнийг урьдаар нийт алтан ургийн гишүүд хийгээд бусад аймаг, отгийн хаад, ноёд, ахлагчдын хурлаас нэрийг нь дэвшүүлэн гаргаж сонгуулиар олонхийн санал авсан хүнийг улмаар улсын их хуралдай буюу чуулганаар хэлэлцүүлэн хаанаар өргөмжилмой. Зарим тохиолдолд эзэн хааны гэрээслэсэн ёсоор Монгол улсын их хаанд өргөмжлөх ёсыг баримталмой,
Нэгэн зүйл. /15/
Улсын их хуралдай буюу чуулганд далай хаан, ерөнхий сайд буюу улсын ван, шадар сайд, хан хөвгүүд, хааны дүү нар, сайдын зөвлөлийн гишүүд, түмт хийгээд мянгадын ноёдууд аймаг отгийн ахлагчдыг оролцуулна.
Нэгэн зүйл. /16/
Их Монгол улсын төрийн их заргачийн тушаалыг буй болгож шүүхийн бүх хэргийг түүний хяналтанд өгөв. Төрийн их заргач болбоос Монгол улсын доторхи бүх шүүх, таслах явдлыг эрхлэн явуулж, шүүн   тасалсан   бүх   хэргээ   хөх бэхээр цагаан цаасан дээр бичиж үлдээх хэрэгтэй. Төрийн их заргачийн шийдвэрлэсэн хэргийг хэн ч өөрчлөх эрхгүй болмой.
Нэгэн зүйл.  /17/
Монгол улсын төрийн их заргач бол бүх улсын доторхи хүн алсан хийгээд урван тэрсэлсэн, хулгай, дээрэм хийсэн зэрэг бусад төрлийн гэмт өдүүлэгчийг цээрлүүлэн үхүүлэх ёстойг нь үхүүлж, яллах ёстойг нь яллаж байх эрхтэй".
Нэгэн зүйл. /18/
Ард иргэдээс хураах гааль гувчуурыг татварлах явдлыг төрийн их заргач эрхлэх болсон тул гааль гувчуурын тухай данс дэвтрийг мөн түүний мэдэлд шилжүүлэв.
Нэгэн зүйл. /19/
Түмт, мянгат, зуут, аравтын байгууламж бол Монгол улсын засаг захиргааны хийгээд цэргийн ангийн дотоод бүтцийн аль алиных дотоод бүтэцийн үндсэн нэгж болмой.
Нэгэн зүйл. /20/
Цэргийн анги хийгээд шадар, хишигтэн цэргийг дор дурьдсанаар байгуулмой. Үүнд:
Бүх цэргийг гол хүч, зүүн, баруун талын цэрэг хэмээн гурав ангилан зохион байгуулж тус бүрийг нь захирах чербийг томилмой.
Дээрх гол хүч, зүүн, баруун гарын цэргээс гадна ойн ард иргэдийг захирах түмтийн ноёдыг томилмой. Түмт бүрийд хорин дөрвөн ахлагч ажиллах ба тэдгээр нь ард олны сонгуулийн үндсэн дээр мянгат, зуут, аравтын ноёдыг томилох эрх эдэлмой.
Шадар хишигтэн нь бүх монгол улсын зэвсэгг хүчний байгууллагын бүтцийн нэг хэсэг мөн. Хишигтэн цэрэг бол дотроо хэвтүүл хэмээх шөнийн манаа, хорчин хэмээх өдрийн харуул, торгууд хэмээх шадар цэрэг болж тус тус хуваагдмой.
Шадар хишигтэн цэрэгт гагцхүү түмт, мянгат, зуут, аравтын ноёдын хөвгүүд, мөн баялаг малчдын хүүхдийн дотроос эрэлхэг чийрэг, цэргийн эрдэмд шалгарсан залуусыг сонгон авч байх хэрэгтэй.
Нэгэн зүйл. /21 /
Хишигтэн цэргүүд бол ердийн цагт хааны алтан ордыг хамгаалах ба ордны дотоодод тусгай ажил хэргийг хариуцах бөгөөд харин дайны үед тэд хааны удирдлагын дор тулалдааны аль хүнд хэсэгт орж байлдмой".
Нэгэн зуйл, /22/
Их Монгол улсын таних бэлэг тэмдэг нь төрийн тамга, есөн хөлт цагаан туг сүлд, сүлд дуу, элч, пайзууд мөн болмой. Тэдгээр бэлэг тэмдгийг үйлдэх ба боловсруулан хэрэглэх журмын тухай тус бүрийнх нь дүрмийг батлан мөрдөж байвал зохимой".
ГУРАВ. ЗАСАГ ЗАХИРГААНЫ ЖУРАМД ЗАХИРАГДАХ. ЁС ХЭВ ЗАНШЛЫН ТУХАЙ ХУУЛЬ.
А. Засаг захиргааны журамд захирагдах ёс.
Нэгэн зүйл. /23/
Монгол улс өөрийн бүх ард иргэдээ засаг захиргааны хувьд захирахын тулд тэднийг түмт, мянгат, зуут, аравтын байгууламжид хамааруулан эдгээр нэгж бүрийг удирдах ноёдыг томилмой.
Нэгэн зүйл. /24/
Ард олон албат иргэд зөвхөн өөрийн түмт, мянгат хийгээд зуут, аравтад захирагдан аж төрөх бөгөөд өөр мянгат, зуут, аравтад шилжин сууж үл болмой".
Нэгэн зүйл. /25/
Засаг захиргааны журмыг зөрчиж өөр мянгат, зуут буюу аравтад шилжин явсан хүнийг олны өмнө хүндээр ял шийтгэмой. Тэрхүү шилжин ирсэн ард иргэд хийгээд цэргийн хүнийг өөрийн талд оруулан авсан буруутай хүнийг мөн нэг адил хүндээр ял шийтгэмой.
Нэгэн зүйл. /26/
Хэрвээ эзэн хаан харъяат иргэн хэн нэгийг дайн байлдаанд мөрдүүлэх хийгээд ямар нэг аялалд явуулах үүрэг даалгавар биелүүлэхийг даалгасан зарлиг буулгасан байвал өчүүхэн ч зөрчилгүйгээр даган гүйцэтгэнэ.
Нэгэн зүйл. /27/
"ИХ ЗАСАГ" ба хааны зарлигийн заалтыг зөрчигчид хэрэв үйлдсэн хэргийн учир занчуулах ял шийтгэл хүлээх ёстой бол газар хэвтээд занчуулах, алах ял оногдох гэмт хэрэг хийсэн байвал хүрч ирээд хүзүүгээ бөхийлгөн өгч чавчуулдаг, эд хогшил мал сүргээ хураалгах ёстой гэвэл шууд л хураалгадаг байх ёстой".
Нэгэн зуйл. /28/
Түмт, мянгат, зуутын ноёдууд жил бүрийн эхэн хийгээд адагт хоёр удаа хаанд бараалхаж түүнээс юу соёрхохыг сонсох ба буцаж очоод харъяат цэрэг иргэдээ захирна.
Тэгэхгүйгээр гэртээ суусан хүн өлөн өвсөнд харвасан зэв, усанд хаясан чулуу адил тул тийм хүнээр цэрэг, иргэдийг захируулж болохгүй.
Нэгэн зүйл. /29/
Хэн өөрийн гэрийн аж ахуй, амьдралыг сайн зохиож чадвал тэр харъяат хүмүүсээ сайн захирч чадмой. Аравтыг захирч чадсан хүнд зуут, мянгатыг захируулж болмой.
Нэгэн зүйл. /30/
Аливаа ноён өөрийн аравтыг захирч эс чадваас түүнийг эхнэр хүүхдийн хамт гэмтэн болгож, аравны дотроос хэн чадахыг нь сонгон авч аравны ноёноор томилмой. Зуут, мянгат, түмтийн ноёдод энэ нь мөн нэгэн адил холбогдмой.
Нэгэн зүйл. /31/
Олон иргэдийг удирдан захирч байгаа хэн боловч хэлэх үгээ гурван хүн ам авалцан зөвшөөрсөн бол хаана ч гэсэн өгүүлж болно. Хэрэв тийм бус болбоос баттай итгэж үл болмой. Өөрийн ба бусдын үгийн учрыг сайн мэдэх хүний үгтэй хооронд нь харьцуулан үзэж байвал зохимой. Хэрэв эдгээр нь нийлбэл бусдад хэлж болно.  Харин эс нийлбээс түүнийг бусдад ярихыг хоригломой.
Нэгэн зүйл. /32/
Монголчуудын хэн ч гэсэн өөрийн улсын эзэн хийгээд дээд язгууртай хаад ноёдын нэрийн дор зөвхөн тухайн хүний тушаал зэргийг нэмж дуудаж болно.Үүнээс өөрөөр тэдний эрхэм хүндэт цолыг нэмж дуудаж үл болмой.
Нэгэн зүйл. /33/
Түмт, мянгат, зуутын ноёд нь хааны зарлиг тушаал ирмэгц өдөр, шөнийг хүлээхгүйгээр мориндоо мордоход бэлэн байхаар өөрийн цэрэг иргэдийг зохион байгуулж захирмой.
Нэгэн зүйл. /34/
Ухаан чадал хосолсон хүнээр цэргүүдийг захируулахаар томилмой. Цовоо сэргэлэн шаламгай хүнд эд агуурсыг хариуцуулан өгч сахиулсугай. Мал сүргийг хайрлан өсгөж чадах сэтгэлтэй хүдэр чийрэг хүнд ташуур өгч мал сүргийг хариулгах хэрэгтэй. Хэрэв энэхүү ёс дүрмийг ямагт мөрдөн сахиж чадваас таван зуун жил, мянга түмэн он хүртэл үүрд бат орших ёстой.
Нэгэн зүйл. /35/
Зорилго үүргээ сайнаар бодож захирах, захирагдах ёс сахилга дэг журмыг чанга сахиж чадваас бид амжилт амлалтад хүрч чадмой.
Б. Хэв заншлын тухай хууль.
Нэгэн зүйл. /36/
Нар, сар, газар, дэлхийд сүсэглэн мөргөж байхын хамт айл өрх бүр хоол цайгаа идэж уухын өмнө тэдгээрийнхээ дээжийг газар дэлхийдээ өргөж байх ёсон баримталмой.
Нэгэн зүйл, /37/
Хэн нэгэн хүн галд хутга дүрэх, тогоон дотроос махыг хутгаар хатгаж авах, галын хажууд ойрхон сүхээр түлээ мод хагалах явдлыг цээрлэмой. Түүнчлэн сүү ба бусад ундааны зүйлийг газарт асгах, малын хэвтэр хогон дотор мөн үнсэнд хүмүүс шээхийг /бие засах явдлыг/ хориглоно. Хэрэв энэ бүгдийг зөрчсөн буруутай хүмүүн гарвал тэдгээрт зохих шийтгэл хүлээлгэмой.
Нэгэн зүйл. /38/
Хэрэв хэн нэгэн хүн дээрх үйлдлийг санаатай хийсэн бол тогтоосон тоогоор занчимой. Хэрэв уг үйлдлийг санамсаргүй хийсэн бол буруутай хүн нүглээ ариутгуулахаар ид шидэнд нилээд хэмжээний өргөл барьц барьж гэр оронд байгаа бүх зүйлийг хоёр галын дундуур гаргах бөгөөд ингэж ариутгахаас наана хэн ч гэрт орох, ямар нэг юманд гар хүрэх буюу авч үл болмой.
Нэгэн зүйл, /39/
Ноёд түшмэд хийгээд хоол ундаар бусдыг зочлон үйлчилж байгаа эзэн хүн урьдаар өөрөө уг хоол ундаагаа амсаагүй тохиолдолд хүний гараас тэр зүйлийг авч үзэн идэхийг хориглоно. Дэргэд нөхөд байсаар байтал ганцаар идээ хоол идэхгүйгээр бусадтай хувааж идэхдээ нөхдөөс илүү цадтал идэж үл болмой.
Нэгэн зүйл. /40/
Айл өрх бүр тусгай материалаар гоёмсогоор үйлдсэн хүн дүрстэй эмгэлт хэмээх онгон шүтээнийг гэр орондоо тусгайлан байрлуулмой. Энэхүү онгон шүтээнээс хулгай хийсэн хэнийг боловч ямарч өршөөлгүй харааж болмой.
Нэгэн зүйл. /41/
Сүсэглэн биширдэг тэрхүү онгондоо айл өрх нь малын сүү мөн гүүний сүүгээр /айргаар/ дээж өргөнө. Хоол цай бэлдэж хэрэглэх бүрдээ дээжээс нь онгондоо заавал өргөмой. Идшинд зориулан төхөөрсөн мал ба ан гөрөөснийхөө зүрхийг тусгай саванд тавьж гэрт байрлуулсан онгондоо өргөн хонуулаад дараа нь түүнийгээ хураан авч өөрсдөө чанаж идэх ёстой.
Нэгэн зүйл. /42/
Монгол айл нь өөрийн шүтээндээ зориулан гол төлөв морь, хонъ, ямаа зэрэг малыг сэтэрлэн тавьж арчлан хамгаалах ба тэдгээр малыг үхэн үхтэл нь хичнээн ч эдэлж үл болмой. Бурхны сэтэрлэсэн малыг алж идэх тохиолдолд ясыг нь хугалж ташихгүйгээр бүгдийг шатаамой.
Нэгэн зүйл. /43/
Цэргийн жанжин нар мөн мянгат, зуутын ноёдууд голомтны тахилгатай байхыг зөвшөөрмой.
Нэгэн зүйл. /44/
Хэн нэгэн идэш хоолондоо хэрэглэсэн малын ясыг ясаар нь ташиж хугалах, малын сүү, ямар нэгэн ундаа буюу хоолыг газар асгахыг хатуу цээрлэмой. Хэрэв энэ явдлыг санаатай үйлдвэл буруутай хүнд зохих шийтгэл хүлээлгэх хэрэгтэй. Харин уг үйлдлийг санамсаргүй байдлын улмаас гаргасан байвал нүглээ ариутгахаар ид шидэнд өргөл барьц өгч гэр орон хийгээд өөрсдийн биед байгаа бүх зүйлээ хоёр галын хоорондуур гаргаж ариутгамой.
Нэгэн зүйл. /45/
Морь ба бусад уналга хэрэглэх үедээ барьдаг ташуураар газар тулах, суманд хургэх, морины хазаараар морио ороолгохыг хатуу цээрлэж, хэрэв уг үйлдлийг санаатай хийсэн хүнийг гэмтэн болгож зохих шийтгэл хүлээлгэмой.
Нэгэн зүйл. /46/
Савтай хоол, тэвш тавагтай идээ, хоолны дээгүүр алхах зэргээр зохисгүй авирлах, үүнээс гадна идэж байгаа хоолондоо хахах явдлыг гаргаж үл болмой. Уг хэргийг удаа дараа үйлдсэн бол буруутай хүнд зохих арга хэмжээ шийтгэл хүлээлгэмой.
Нэгэн зүйл. /47/
Хэн ч гэсэн хүн ам, мал сүрэг, бусад амьтаны ундаа болж байгаа байгалийн усанд гар, хөлөө дүрэх биеэ угаах явдлыг хоригломой. Хүмүүс хоол ундаандаа бусад зорилгоор ус авахдаа эрхбиш тусгай хутгуур саваар авч байвал зохимой.

ДӨРӨВ. ИРГЭНИЙ БА ГЭР БҮЛИЙН ХУУЛЬ
а. Иргэний хууль:
Нэгэн зүйл. /48/
Энэрэн хайрлах сэтгэлтэй, үнэнч шударга цэгц журамтай, эрдэм гүн билэг хурц хүмүүсийг эрх биш сайшаан хүндэтгэх хэрэгтэй. Зусарч бялдууч, эвлэрэл журамгүй харгис хэрцгий өөдгүй хүмүүсийг бүү хүндэтгэ".
Нэгэн зүйл . /49//
Хүн бүр эрх тэгш байх ба баян ядуу, эрхэм дээрд, доорд гэж нэг нь нөгөөгөө ялган гадуурхаж үл болмой.
Нэгэн зүйл ./50/
Хүүхдийн эцэг өөрөө шийдвэрлэн хөвгүүддээ өмч хөрөнгө данслан өгч байх эрх эдэлмой. Отгон хөвгүүн нь эцгийн өрх гэрийг залгамжлах ёстой.
Нэгэн зүйл. /51/
Нас барсан хүний өв хөрөнгийг хууль ёсоор залгамжлах эрх бүхий хүнээс өөр хэн нэгэн хүн уг эрхийг эдэлж үл болмой. Нас барагсадыг залгамжлах үр хүүхэд үгүй болбоос эд хөрөнгийг нь түүний шавь нар буюу зарцад өгч болно. Харин уг эд хөрөнгийг улсын санд оруулж болохгүй. Хэрэв нас барагч амьд ахуй цагтаа өв хөрөнгөө ямар нэг хүнд гэрээсэлсэн байвал түүнд олгомой".
Нэгэн зүйл. /52/
Байлдааны талбарт амь үрэгдэгсдийг тэдний боол зарц нь үүрч гарч ирсэн байвал амь үрэгдэгсдийн мал хөрөнгийг уг боол зарцад олгоно, Хэрэв өөр хүн тэр амь үрэгдсэн хүний бие цогцосыг үүрч гарч ирвэл гэргий ба боол зарц, мал хөрөнгийг тэр хүнд олгомой.
Нэгэн зүйл . /53/
Худалдаа эрхэлж яваа хүн эд барааг бусдад худалдахдаа гурван удаа алдваас түүнд арга хэмжээ шийтгэл хүлээлгэнэ.
Нэгэн зүйл.  /55/
Хэн нэгэн хүн архи ууж үл болмой. Хэрэв архинд орсон хүн биеэ барьж чадахгүй бол сард гурван удаа хүртэл ууж болмой. Харин архийг гурван удаагаас илүү хэтрүүлэн уувал гэмтэн болно. Архийг сард нэг хоёр удаа ууж түүнээс хэтрээгүй байвал сайн хэрэг, архийг огт уудаггүй хүн сайшаалтай бөгөөд тийм хүнийг дээдлэн хүндлэх хэрэгтэй.
Нэгэн зүйл. /56/
Улсын эзэн хүн архинд дуртай бол төрөө алдаж, сайд түшмэд хүн архинд дуртай бол тушаал нь осолдож, цэргийн ноён архинд дуртай бол цэргийн хууль зарлиг суларч, цэргүүд архинд дуртай бол хэрэг зөрчил үүсч, эгэл ард иргэд архинд дуртай бол эд хөрөнгө гэр орноо бармой. Тиймийн учир хэн боловч архинд дурлахыг хатуу цээрлэгтүн".
Нэгэн зүйл. /57/
Эрчүүд нум сум хийж мал сүргээ хариуцан маллах хийгээд ан гөрөө хийхийн тулд нум сумаар харвах сургуульд суралцах мөн уналга хөсөгт хэрэглэх морь, тэмээ бусад ажлын малыг сургах, гэрийн мод ба тэрэг чарга үйлдвэрлэх зэрэг хувиарлан оногдуулсан ажлаа сайн хийж байх ёстой.
Нэгэн зүйл. /58/
Эхнэрүүд үр хүүхдээ асран хүмүүжүүлж хүний зэрэгт хүргэх. Хүмүүсийн өмсөх дээл хувцас, гутал, бойтог зэрэг зүйлийг арьс ширээр оёж үйлдвэрлэх, хоол унд бэлтгэх, нүүдэллэх үед гэр орноо ачсан хөсөг хөтлөх зэргийн ажлыг эрхэлмой.
b)     Гэр бүлийн тухай хууль
Нэгэн зүйл. /59/
Гэр бүл бол эцэг, эх тэдгээрийн үр хүүхдээс бүрэлдсэн байх тухай зарлиг дүрмээр тогтоов. Үе улирсаар ирсэн монгол гэр бүл эцэг эх тэдгээрийн урагшаагүй хөвгүүд охидын хамт аж төрөн амьдрах ба үр хүүхэд нь хуримласны дараа тусдаа шинэ гэр бүл байгуулмой.
Нэгэн зүйл. /60/
Харин айлын отгон хөвгүүн нь хуримлаваас эцэг эхээ дагаж дэргэд нь үлдэх бөгөөд тэрхүү отгон хөвгүүнийг эцгийн гал голомтыг сахидаг ар гэрийн эзэн болгомой.
Нэгэн зүйл . /61/
Худ ураг бололцох, хурим найр хийх үед юуны өмнө охин үзэх охин гуйх, сүй тавих, хуримын бэлэг хүргэх, бэр буулгах ёсыг гүйцэтгэж байх журмыг хойшид нарийвчлан заасан зарим дүрмийг үндэс болгомой.
Нэгэн зүйл. /62/
Монголчууд бэр буулгахын өмнө нь хүүгийн хадам эцэг, эх болж байгаа хүмүүст зохих тооны малыг өгч ураг тогтоосон явдлын билэг тэмдэг болгомой.
Хүүхний талын эцэг эх, охиноо харь газарт айлын бэр болгон мордуулахын үед бас бэлэг дагуулан өгөх ёстой.
Нэгэн зүйл. /63/
Миний /Чингис хаан/ хөвгүүд, ач нар зөвхөн хонгирад овогтноос гэргий авдаг болох ёстой. Үүний тулд хойшид тэд нар "Их засаг" хуулийн заалтыг эрх биш дагаж хонгирад овогтноос хатан авч байхыг журам болгов.
Нэгэн зүйл. /64/
Зарим эрчүүд өөрсдийн эд хөрөнгийн бололцооны байдлаар олон эхнэртэй байж болно. Ийм гэр бүлд анхны ба татвар эхнэрийн хооронд ялгаатай байна. Анхны эхнэрийг эхнэр гэх ба татвар эхнэрийг бага эхнэр гэж нэрлэмой. Хэн нэгэн хүн олон эхнэртэй байгаа бол анхны эхнэр нь татвар эхнэрүүдийг ахламой.
Нэгэн зүйл./65/
Татвар эмээс /эхнэрээс/ гарсан хүүхдийг анхны эхнэрийн төрүүлсэн хүүхдийн адил эрхтэйгээр үзэж эцгийн өмч хөрөнгөөс түүнд таслан өгч болмой.
Нэгэн зүйл. /66/
Өөрийн эцгийн нас барсан тохиолдолд хөвгүүн нь өөрийн эхээс бусад эцгийн татвар эхнэрүүдийг захирмой. Түүнчлэн тэдгээр эхнэрүүдийг өөрийн гэргий болгон авах ба бусад хүнд өгөх эрх эдлэмой.
Нэгэн зүйл. /67/
Зөвхөн эцгийн төрлийн эгч, дүү эцгээ нас барсан тохиолдолд эхнэртэй нь гэрлэж болохыг зөвшөөрмой. Мөн ах буюу дүүгээ нас барсан бол гэргийтэй нь дүү буюу ах нь гэр бүл болон амьдарч болмой.
Нэгэн зүйл. /68/
Бэлэвсэрсэн эхнэр өөрийн нас барсан нөхрийнхөө бусад эхнэрийн хүүхдүүдээс хэн нэг нь гэр бүл болж амьдрахгүй бол дахиад нөхөрт гарахад бэрхтэй гэдгийг бас харгалзах хэрэгтэй.
Нэгэн зүйл. /69/
Хүмүүс ямагт бие биеэ хайрла, садар самуун бүү явагтун. Бусдын эхнэртэй садар самуун явдал үйлдсэн бас эр хоорондоо садарласан тухай ирүүлж ял шийтгэл хүлээлгэж байвал зохимой.
Нэгэн зүйл. /70/
Жил бүрийн эхэнд охинтой айл өрх бүр өөрийн охидыг сүлдэнд авч орж оролцуулан тэднийг хаан хатадаас сонгон авах ба хөвгүүддээ сонгон өгөх явдалд оролцож байх хэрэгтэй.
Нэгэн зүйл. /71/
Бололцоотой айл гэр бүл жилийн нэг хүнийг заавал ураглахын хамт хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх, мөнх тэнгэрийн өршөөлөөр тэнгэр газрын ивээлээр ард иргэдийг өвчин эмгэггүй эрүүл саруул аж төрөн амьдрах явдалд ноёдууд анхаарал ямагт тавьж байх хэрэгтэй.

Тав. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦЛАА БА ХУДАЛДАА АРИЛЖААНЫ ЁС.
Нэгэн зүйл. /72/
Монгол улс өөрийн эсрэг улс орондоо танайх манай улсад даган орох буюу бидэнтэй нэгдэн нийлэх нь чухал болох тухай захиа хүргүүлэх, хэрэв шаардлагатай болбоос тусгай илч илгээж байх ёсыг баримталж байвал зохимой. Монгол улс бусад улс оронтой дайтахын өмнө дайсан улс орныхоо цэрэг ард иргэдэд дараах мэдээлэл илгээнэ.
Үүнд: Хэрэв танай улс эсэргүүцэлгүй Их Монгол улсад даган орвоос та нарын сайн сайхан амар түвшин байдал батлагдмой. Харин эсэргүүцвээс ямар их зовлон учрахыг ганцхүү мөнх тэнгэр мэдэхээс биш бид үл мэднэ гэж зарламой".
Нэгэн зүйл. /73/
Дайтах гэж байгаа улс орон өөрийн сайн дураар бууж өгвөл тэрхүү улсын ард иргэдийг хядан устгахаас хэлтрүүлье гэж болзох хэрэгтэй. Харин бусад ард түмэн үндэстэн бууж өгөхгүй болбоос түүнтэй эвсэн найрамдахыг огт зөвшөөрөхгүй.
Нэгэн зүйл . /74/
Олон улсуудын хоорондын арилжаа худалдааны явдлыг хамгаалж хэрэгжүүлбээс зохимой.
Нэгэн зүйл. /75/
Монгол цэргүүд аялан явах замдаа тухайн улс орны ард түмний түүхэн дурсгалт зүйлүүд ба өмч эд хөрөнгийг тонон дээрэмдэж болохгүй. Мөн тэдний орон байрыг галдан шатааж болохгүй. Мал бусад ан амьтаныг устгаж хэрхэвч үл болмой. Манай цэргүүд зөвхөн дайсан этгээдийг устгамой.
Нэгэн зүйл. /76/
Бүх Монгол улсын нутгаар дайран гарах олон улсын харилцааны замыг "Их засаг” ба хааны зарлигаар хамгаалмой. Олон улсын харилцааны зарчмын дагуу үйлчлэх өргөөнүүдийг байгуулан тэдгээрийг жижиг зэвсэгт хамгаалалттай болгож, замын дээрэмчин, хулгайчдыг илрүүлэн тэдэнд чанга ял шийтгэл оногдуулж байх болно.
Нэгэн зүйл. /77/
Монгол улсынхаа дотоодод арилжаа наймааны ажлыг хөгжүүлж хүн ардын хэрэгцээг хангах хэрэгтэй.
Нэгэн зүйл. /78/
Хэн нэгэн хүн бусдаас бараа таваарыг зээлээр авч өр тавих, дараа нь хоёр дахь удаагаа буюу дахин зээлээр бараа таваар авч улмаар гурав дахь удаагаа уг ажиллагааг давтсан бол тухайн этгээдийн цаашдын үйл ажиллагааг зогсоож түүнийг үйлдсэн хэрэгт нь чанга хатуу ял шийтгэл хүлээлгэмой.
Нэгэн зүйл. /79/
Ард иргэдийн хэрэгцээт хоргой, торгон хувцас, тансаг сайхан эдлэлийг авчирч ашиг хонжоо олдог, манай худалдаачид бараа таваарыг худалдаалахын хувьд мэдлэгтэй, зохих мэргэжилтэй, зохих мэргэжил эзэмшиж чадсан туршлагатай хүмүүс байх ёстой.
Нэгэн зүйл. /80/
Их Монгол улс түүний ард олон эртний соёлт ард түмэнтэй харилцаагаа бэхжүүлэн ойртож, тэдний соёл хийгээд эдийн засаг аж ахуйн амжилтаас суралцаж байвал зохимой.
ЗУРГАА. ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧИД ТЭДГЭЭРИЙН ЗОРЧИН ЯВАХ ЖУРАМ ӨРТӨӨ УЛААНЫ ТУХАЙ ХУУЛЬ.
Нэгэн зүйл. /81/
Албаны чухал үүргээ биелүүлэхээр явж байгаа элч төлөөлөгч ба зарлалыг хүлээж авахгүй байх хийгээд гутаан доромжилж үл болмой. Хэрэв албаны элч төлөөлөгч хүнтэй зохисгүй харьцах, түүнийг элдвээр гутаан доромжилсон байвал буруутай хүнийг хүндээр ялламой.
Нэгэн зүйл. /82/
Монгол улсын хаадын томилсон элчид халдаж үл болмой. Эзэн хаан бол ямар ч элчийг хичнээн тоогоор томилон явуулсныг харгалзахгүйгээр тэдэнд шаардлагатай тэрэг хөсөг уналга хоол хүнсээр нь бүрэн хангаж байваас зохимой.
Нэгэн зүйл. /83/
Хаадын элч төлөөлөгч хүний явсан газар бүхэнд манай албат харъяат нар бусад хүн бүр тэдгээр элчид шаардагдах тэрэг хөсөг, хоол хүнсээр хангахын хамт бас элчид үйлчлэгч хүмүүсийг саадгүй гаргаж өгөх үүрэг хүлээмой.
Нэгэн зүйл. /84/
Албан хэргээр яваа гадаад улс орны төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авах, тэдгээрийн элч төлөөлөгчид ажил үйлсээ бүтээх ба зорчин явахад нь ноёд ард олон биечлэн туслах ёстой.
Нэгэн зүйл. /85/
Хэн нэгэн хүн элч төлөөлөгч биш байтлаа өөрийн биеийг элч төлөөлөгч хэмээн худал хэлж хууран мэхэлсэн ба үйлчлүүлсэн байвал түүнд алах ял оногдуулмой.
Нэгэн зүйл. /86/
Элч төлөөлөгч гэж худал хэлж мэхэлсэн хүнийг мэдсэн боловч түүнийг зориуд нуун дарагдуулсан байвал буруугай хүнд ял шийтгэл хүлээлгэнэ.
Нэгэн зүйл. /87/
Элчин сайд, хааны элч нарын хувьд өртөө улаа зэрэг бүх үйлчилгээ албан хангамж эдлэх бүрэн эрхтэй бөгөөд харин худалдаачид хийгээд бусад аялагчдын илүү эрх дархыг хязгаартай байлгавал зохимой.
Нэгэн зүйл. /88/
Өртөө бүрийд зохих хүн хүч, уналга, тэрэг хөсөг жич идэш ууш зэрэг шаардлагатай аливаа хэрэглээ зүйлийг хийгээд гаргах зардал хангамжийг хүрэлцээтэй байлгамой.
Нэгэн зүйл. /89/
Нэгэн замын өртөөний албыг хоёр түмэн хариуцан хангаж байх үүрэг хүлээнэ. Түмт бүр нь өөрсдийн айл өрх бүрээс өртөөний албанд хэрэглэх зүйлийг татварлан авмой.
Нэгэн зүйл. /90/
Нийт өртөөний албыг улирал бүр нэг удаа дээд газраас байцаан шалгаж үүрэг даалгавар өгөх ба дутуу зүйлийг ард иргэдээс гаргуулмой.
Нэгэн зүйл. /91/
Дээд газрын байцаан шалгах ажиллагааны явцад өртөөний албыг саатуулсан буруутай хүмүүс идэрсэн байвал тэдгээрт ял шийтгэл оногдуулмой.
ДОЛОО. ЭРҮҮГИЙН ЦААЗ ХУУЛЬ.
а. Эзэн хаан ба төр улсын эсрэг гэмт хэрэг.
Нэгэн зүйл. /92/
Их Монгол улсын эзэн хааны ба төр улсын үйл хэргийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэмт хэрэг үйлдэгчидэд алах ял шийтгэл оногдуулмой.
Нэгэн зүйл. /93/
Эзэн хаан хийгээд төр улсын үйл хэргээс урвасан гэмт хэрэг үйлдсэн буруутай хүнд мөн нэг адил алах ялтай болмой.
Нэгэн зүйл. /94/
Далай хааны төр, улсын албан хэргийг эрхлэн явуулж буй оронд халдан дайсагнах зорилгоор нэвтрэн орохыг орлдсон этгээдэд алах ял хүлээлгэмой.
Нэгэн зүйл. /95/
Хэн нэгэн хүн улсын чухал нууцыг задруулах, ялангуяа дайн байлдаан хийх гэж байгаа үед уг үйлдлийг гаргасан байвал түүнийг зуун удаа ташуурдмой".
Нэгэн зүйл. /96/
Тогтоосон хуулийн заалт ба журмыг үл хайхран зөрчин өөрийн дураар хаан болохыг санаархаж сагсуурсан хэнийг ч хамаагүй түүнд алах ял хүлээлгэмой.
Нэгэн зүйл. / 97 /
Ноён хэн боловч буруу үйл хийвэл хаанаас доорд тушаалын албаны хүнийг зарж түүнийг гэсгээхээр явуулбаас даруй бие өгч өмнө нь сөгдөн эзэн хааны тогтоосон ялыг хүлээх ёстой.
Нэгэн зүйл. / 98 /
Ноёдууд нь хаанаас өөр ямар нэгэн хүнд хэргээ мэдүүлж болохгүй. Хэрэв хаанаас өөр ямар нэгэн хүнд хандаж уг хэргээ мэдүүлсэн байвал түүнд нурууг нь хугалж алах ял оногдуулмой.Хэн нэгэн хүн эрхэлсэн ажил албан тушаалаа өөрөө дур мэдэн хаяж явбал мөн алах ял шийтгэмой.
б. Хүний амь насыг хороосон ба бие махбодыг гэмтээсэн гэмт хэрэг.
Нэгэн зүйл. / 99 /
Ердийн хүний амь насны эсрэг үйлдэл явуулж бусдыг алсан буруутай хүнд алах ял ононгдуулах хэрэгтэй.
Нэгэн зүйл. /100/
Танхай балмад, хэрцгийгээр авирлан хүний амь насыг хороосон алуурчин этгээдэд шууд алах ял шийтгэл оногдуулна.
Нэгэн зүйл. /101/
Олон хүний амь насанд аюултай арга хэрэглэн тэдгээрийг алсан буруутай хүнд хөвчдөн алах ял хэрэглэнэ.
Нэгэн зүйл. /102/
Галзуу солио аргыг хуурамчаар хэрэглэн бусдын амь насыг хорлосон зальт этгээдэд алах ял оноох хэрэгтэй.
Нэгэн зүйл. /103/
Хүн алсан гэмт хэрэгтнийг мэдсээр байж нуун дарагдуулсан ба уг хэрэгт өөрийн биеэр оролцсон бол түүнд алах ял хүлээлгэнэ.
Нэгэн зүйл. /104/
Хэрүүл маргаан гаргаж  зодоон хийсний улмаас хүний амь насыг бусниулсан гэм буруутай хүнд алах ял шийтгэл оногдуулмой.
Нэгэн зүйл. /105/
Хүний амь насыг хороосон буруутай хүнийг алах ялаар шийтгэх бөгөөд уг хэргийг хөнгөрүүлэх учир шалтгаантай байваас торгох ял оногдуулмой.
Нэгэн зүйл. /106/
Хүний бие махбодод гэмтэл учруулсан үйлдэл хийсэн буруутай хүнд чанга ял шийтгэл хүлээлгэнэ.
Нэгэн зүйл. /107/
Бусдыг зориуд зодож занчих, тарчлаах явдлыг үйлдэн хохирол учруулсан этгээдэд хүнд ял шийтгэл оногдуулмой.
Нэгэн зүйл. /108/
Хүнийг зодсоны улмаас зодуулсан хүнд гэмтэл учруулсан ба эрүүл мэндийг сарниулсан, ажил хийх чадварыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд чанга ял шийтгэл хүлээлгэх ба алах хүртэл ял оноох хэрэгтэй.
в. Хулгай дээрэм гэмт хэрэг.
Нэгэн зүйл. /109/
Хэн нэгэн хүний эд хөрөнгө, үнэт эдлэл, малыг хулгай хийсэн гэмт хэрэг үйлдсэн хулгайчид алах ял оногдуулах бөгөөд түүний гэр ба мал хөрөнгийг хураан авч хохирогчдод олгомой.
Нэгэн зүйл. /110/
Бусдын морийг хулгайлан авсан хүнээс морийг буцаан авах буюу зохих үнээр нь төлбөр гаргуулах үүний хамт мөнгөн  торгууль  оногдуулна.   Хэрэв  хулгай  хийсэн   этгээд торгуулийн мөнгийг төлөхгүй бол түүнд хонь адил өрчилж алах ял оногдуулмой".
Нэгэн зүйл. /111/
Боол хүн бусдын мал, эд хөрөнгийг хулгайлбаас тэрхүү боол, боолын эзэн хоёрыг алах ялаар шийтгэхийн хамт хөрөнгийг нь хурааж авна.
Нэгэн зүйл. /112/
Хэн нэгэн хүн аль нэг нутаг дэвсгэрт бусдын мал хийгээд хөрөнгийг булаан дээрэмдэх ба илэрхий хулгай хийж байгааг мэдмэгц гэмт хэрэгтнийг шууд баривчлан алахыг зөвшөөрмой.
Нэгэн зүйл. /113/
Хулгайн хэрэг үйлдэгчдийн хулгайлсан эд хөрөнгө нь ялимгүй буюу онц чухал биш зүйл байсан тохиолдолд хулгайч хүнийг их засаг хуулинд заасан тоогоор ташуурдаж яллана.
Нэгэн зүйл. /114/
Хэн нэгэн хулгайчийн хулгайлсан зүйлийн үнийн хэмжээ ба чанар зэргийг үндэслэн долоо, арван долоо, хорин долоо, гучин долоо, дөчин долоо улмаар зуу хүртэл ташуурдах естой.
Нэгэн зүйл. /115/
Хулгай хийсэн гэмт хэрэгтэн хүн хулгайлсан зүйлийнхээ үнийг дахин өсгөн нэмэгдүүлэн төлж чадвал түүнийг уг ялаас бүрмөсөн хэлтрүүлмой.
Нэгэн зүйл. /116/
Бусдын бие ба эд хөрөнгөнд халдаж хүч хэрэглэн дээрэмдэгчдийг алах ялаар шийтгэмой.
Нэгэн зүйл /117/
Өөрийн дотор хулгай дээрмийн хэргийг ариутган чадсан хүн бол харъяат газраа хулгай дээрмийн явдлаас цэвэрлэн чадах итгэлт хүн мөн.
г. Бусад төрлийн гэмт хэрэг.
Нэгэн зүйл. /118/
Илбэчин  гэдэг хүнийг хаана дайралдсан  газар  нь түүнд алах ял тулгана. Учир нь илбэ шид бол ер нь чөтгөр шуламын ов мэх мөн".
Нэгэн зүйл /119/
Хэн нэгэн хүн идшинд хэрэглэх малыг нядлахдаа хөлийг нь боож өрцийг нь хагалан голыг тасдан нядлах хэрэгтэй. Хэрэв мусальманы адил малын хоолойг нь огтолсон байвал тэр хүнийг өөрийнх нь хоолойг огтлож алах хэрэгтэй.
Нэгэн зуйл. /120/
Эзний мэдлээс сэм оргосон боол хүнийг мэдсэн атлаа зохих эзэнд нь өгөхгүй нуун далдалсан буруутай хүнд алах ял оногдуулмой.
Нэгэн зүйл. /121/
Бусдыг зориуд ул үндэсгүй зүйлээр гүтгэн гүжирдэж заргын газарт заргалдсан буруутай хүнд алах ял шийтгэл хүлээлгэмой.
Нэгэн зүйл. /122/
Хэн нэгэн хүн "Их засаг" хуулийн заалтыг дагаж гол мөрөн, булаг шанд, худгийн усыг бузарлахгүй байх ёстой. Хэрэв гол мөрөн, булаг шанд усыг бохирлон бузартуулсан байвал тэрхүү буруутай хүнд чанга ял шийтгэл хүлээлгэмой".
Нэгэн зүйл. /123/
Гал алдаж түймэр гаргахыг хатуу хориглов. Хэрэв хэн нэгэн хүн хайхрамжгүйн улмаас гал алдаж түймэр тавьсан байвал түүнийг гэр бүлийнх нь хамт хүйс тэмтрэх ял шийтгэмой.
Нэгэн зүйл. /124/
Итгэл найдвартай хүн гэж өөрт нь бусдын...
Нэгэн зүйл. /125/
Ямар нэг асуудлын тухай очсон газар, уулзсан хүн бүхэнд ор үндэсгүй худлаа хэлж явдаг хэнийг ч гэсэн алах ялаар шийтгэмой".
Нэгэн зүйл. /126/
Хэн нэгэн хүн хууран мэхлэх зальт арга хэрэглэх, бусад хүний байдлыг зүй бусаар тагнах, хоёр хүн хэрэлдэж байхад дундуур нь орж нэгний нь эсрэг нөгөөг өмгөөлөн хамгаалсан хүнийг алах ялаар шийтгэмой.
Нэгэн зүйл. /127/
Хүмүүсийн хаяж гээгдүүлсэн эд хөрөнгийн зүйлийг олж аваад нууж ашигласан, бас байлдаан явагдаж буй цаг үеийн дунд олж авсан хувцас ба зэр зэвсгийг зохих эзэнд нь буцаан өгөөгүй хүнийг мөн алах ялаар шийтгэмой.
Нэгэн зүйл. /128/
Хэн нэгэн хүн хаан ба ноёдын эд хөрөнгө үнэт зүйлийг ил далд хулгайлах, тэдиий эсрэг амь насанд нь аюул занал учруулахаар оролдсон гэмг хэрэг үйлдсэн байвал түүний биеийг хөвчдөн алах ялаар шийтгэмой.
Нэгэн зүйл. /129/
Урьд "Их засаг" хууль, хааны зарлигийг удаа дараа зөрчсөн хүн дахин гэмт хэрэг өдүүлсэн байвал уг хэргийн учир алах ялаар шийтгээгүй гэж үзвэл түүнд хар гэрт (гянданд) тогтоосон хугацаагаар хорих буюу алс газрын цөллөгт ял оногдуулмой.
Нэгэн зүйл. /130/
Хэн нэгэн хүн үйлдсэн хэргийн учир алагдах ялд унаваас түүний ялыг төлөөс ялаар төлж амь гарч болох ба хэрэв монгол хүн бол дайсны эсрэг байлдаанд оруулах, харин хятад хүн байвал илжиг нэгийг, энэ хэрэгт хэрэв мусульман хүн холбогдсон бол алтан "больш " хэмээх 40 зоосыг тус тус төлөөс болгон өгч болмой.
Нэгэн зүйл. /131/
Энэ хуульд алтан ургийн тухай дор дурьдсан заалтыг оруулав. Үүнд:
1. Манай алтан ураг төрлөөс хэн нэгэн хүн "Их засаг" хуулийг нэг удаа зөрчсөн байвал түүнийг үгээр гэгээрүүлмой.
2.    Хэрэв уг хуулийг хоёр дахь удаа зөрчвөөс билэг сургаалаар шийтгэмой.
3.  Харин хэн нэг нь гурав дахь удаагаа "Их засаг" хуулийг зөрчвөөс түүнийг Балжун уулзарын тусгай байранд (цөллөгийн газарт)  хүргэх, тэр уг газраас  гарч  эргэж ирэхдээ  ухаалаг болж засарсан байх ёстой.
4.  Тэр ухаалаг болж чадаагүй байвал түүний биеийг гав
Нэгэн зүйл. /136/
Хааны зарлиг ёсоор цэргүүд цугларч ирсэн үед тэднийг нэг бүрчлэн шалгаж үзэх ба  тэр өдөр цэрэг хүний дайн тулалдаанд зүйлийг дутуу авч гарвал түүнийг хариуцан захирах цэргийн ноёдод шийтгэл хүлээлгэмой.
Нэгэн зүйл. /137/
Цэргийн жанжин захирагчаас эхлэн жирийн цэрэг хүртэл дайн тулалдаанд ороогүй байх үедээ ч гэсэн дайны бэлтгэлийг байнга хийж байх хэрэгтэй.  Цэргүүд дайнд мордох тухай хааны зарлиг буулгамагц даруй түргэн мордоход бэлэн байх үүрэгтэй. Цэргүүд даруй түргэн цугларах тухай зарлиг буулгасан үед дурдсан цаг мөчид товлосон газар өчүүхэн ч хожигдохгүй хүрэлцэн ирсэн байвал зохимой.
Нэгэн зүйл. /138/
Цэрэг захирах ноёд хийгээд цэргүүд байлдаанд орохдоо өөрсдийн нэр алдар ба цэргийн цол тушаал зэргийг бичиж үлдээмой.
Нэгэн зүйл. /139/
Манай цэргүүд ба ноёдууд дайсантай тулалдаж ялан дийлсний дараа олзонд шунахайран өөртөө авч үл болмой. Олзыг хуваах явдал тусгай журмаар гүйцэтгэмой.
Нэгэн зүйл. /140/
Цэргүүдийг удирдан захирдаг ноён хүн ямар нэгэн ажил хэрэгт маш болгоомжтой хандаж байх ёстой. Цэргүүд ба тэдний хүлэг морьд, аяны зам, дайны явцад зовж зүдрэх, өлсөн ундаасах, эцэж ядрах, өвчлөх явдлаас ямагт урьдчилан сэргийлж байвал зохимой.
Нэгэн зүйл. /141/
Дайн байлдааны үед цэрэг дагаж яваа бүсгүйчүүд эр нөхөр нь байлдаанд орвоос тэдгээр эр нөхрийн ажлыг орлон хийж түүний албан үүргийг нь гүйцэтгэх үүрэгтэй".
Нэгэн зүйл. /142/
Цэргүүд аян зам, дайн тулаанаас буцаж ирээд хаан ба ноёдууддаа хууль зарлигаар тогтоосон журмын датуу хөдөлмөрийн зарим тодорхой албыг гүйцэтгэх үүрэгтэй".
Нэгэн зүйл, /143/
Цэргийн ноёдууд нь хөвгүүд, багачуудын нум, сум харвах, морь унахад сурган улам улам зоригт баатруудыг бэлтгэдэг байх үүргийг биелүүлэх ёстой,
Нэгэн зүйл. /144/
Манай цэргүүд энгийн цагт ард олны дунд байхдаа тэжээвэр тугал адил номхон дуулгавартай явах харин алалдах дайн тулалдаанд орохдоо ан гөрөөнд сургасан өлөн бүргэд адил шуугин ордог байх ёстой,
б. Цэрэг хүний зэр зэвсэг хуяг дуулгын тухай.
Нэгэн зүйд   /145/
Цэрэг хүн дайнд мордохдоо зэр зэвсгийн хувьд хоёр буюу гурван нум хүрэлцэхүйц сум, ядахдаа нэг сайн нум дүүрэн сумтай гурван саадаг нижгээд сүх, чөдөр оньс, их буу чирэх олс, авч явах хэрэгтэй. Үүний хамт зэвсгээ хурцлах билүү мөн цүүм, шөвөг зүү, утас бас авч явах ёстой".
Нэгэн зүйл. /146/
Цэргүүд өөрсдийн хэрэгцээнд  зориулан хүнд үзүүртэй хэлбэр нь матигар сэлэм, урт богино хэмжээтэй жад, дайсны сумнаас бие хамгаалах бамбайг байлдаанд хэрэглэнэ.
Нэгэн зүйл. /147/
Цэрэг бүхэн унасан мориноос гадна хөтөлгөө морьтой, заримдаа хоёроос тав хүртэл уналгын морь авч явах үүрэгтэй. Цэргүүд дайнд орохдоо хуяглан морь, өвдгөвч хуяг дуулга хэрэглэнэ. Цэрэг хүн өөртөө хуяг өмсөхөөс гадна унасан мориндоо өөрийн адил арьс ширээр тусгай хуяг өмсгөнө.
Нэгэн зүйл. /148/
Дайн байлдаанд орж байгаа цэргийн өмсөх хуяг бол дөрвөн хэсгээс бүрдэл болой. Үүнд:
1.   Хүний   хоолойноос   аваад   зузаан   гуя   өнгөртөл   буюу сүүжнээс   шилбэний   дээд   үе   хүртэлх   хэсгийг   хамгаалсан байна.
2.  Урд талыг нь яг хүний хэлбэрт тохирсон бөгөөд суганаас доош хэсгийг тойрон хамгаалсан байнаах хийнэ.
3.  Хүний биеиин ар талын шилнээсээ аваад ахар сүүлээ хүртлээ биедээ яг таарсан хэсгийг өмсөх ба ар өврийнхөө хойр хэсгийг мөрөн дээрээ төмөр гурвиар үмхүүлэн холбоно.
4.  Хүний мөрнөөс гарынхаа сарвуу хүртэл хойр гарынхаа дээд талд нижгээд хамгаалалт хийнэ. Хуягийн эдгээр хэсгийг уяагаар хооронд нь холбож тогтооно.
Нэгэн зүйл. /149/
Цэргийн хүн бол төмөр буюу зэс дуулга өмсөх бөгөөд тэр нь эргэн тойрон ширэн хоолойвч, хүзүүвчтэй байх хэрэгтэй.
Нэгэн зүйл. /150/
Морины хуяг таван хэсгээс бүрдэнэ. Үүнд:
1.   Энэ нь морины сүүлээс  аваад толгой хүртэл биеийн хоёр хажуугаар тус тус нижгээд хамгаалалт хийх ба морины эмээлтэй холбон тогтооно.
2.  Энэ хэсэг нь эмээлийн араас хондлой нурууг, урагшаа хүзүүвч  хаасан хамгаалалт байх  бөгөөд эдгээрийг олон яс уулзахын хавьд үдэж холбоно.
3.   Хондлой нурууны хамгаалалтад нүх гаргаж түүгээр мориныхоо сүүлийг гаргаж унжуулна.
4.  Морины цээж хэнхэлдэгт нь тохирсон хамгаалсан хэсэг байна. Эд бүгд доошоо өвдөг эсхүл шилбээ хүртэл унжина.
5.  Морины магнайн хавь хэсгийг зурвас төмөр хамгаалалт хийж түүнийг морины хүзүүнийх нь хоёр талаар гаргаж бусад хамгаалалттай холбон тогтооно.
Нэгэн зүйл. /151/
Нүүдэлчин ардын үйлдвэрлэж хэрэглэдэг арьс ширээр хийсэн завиар гол мөрнийг гатлан гардаг аргыг цэрэг бүр эзэмшиж сурсан байх ёстой.
Нэгэн зүйл. /152/
Цэргүүд дайн тулалдааны үед нефть давирхайн тусламжтайгаар найруулан хийсэн холигч шингэнийг хөвөнд шингээн тэрхүү хөвөнгөө олон хэсэг болгож шувуудын сүүлэнд уяж тэднийг дайсны байрлаж байгаа хот, суурин руу нисгэн гал түймэр тавьж шатаан дайсныг ялдаг аргад чадалгай суралцах хэрэгтэй.
в) Цэргийн гэмт хэргийн тухай хууль.
Нэгэн зүйл.  /153/
Дайны зорилготой аян хийж яваа хийгээд байлдаж байгаа үед хэрэв нэгэн аравнаас нэг, хоёр, гурав буюу нэн олон цэрэг оргож  боссон   байвал тэдгээрийг  хүндээр ял шийтгэмой.
Нэгэн зүйл. /154/
Хэрэв нэгэн аравных бүгдээрээ оргож боссон үед бусад аравных оргож босоогүй байвал тэрхүү оргож боссон аравны цэргүүд бүгдэд алах ял оногдуулмой.
Нэгэн зүйл. /155/
Тулалдаанд бүх цэргүүд ороод ухраагүй байгаа үед оргож зугтаасан хүн гарваас түүнд мөн алах ял хүлээлгэмой.
Нэгэн зүйл. /156/
Байлдааны талбай дээр шархадсан байлдагчдын амь насыг анхааран үзэхгүйгээр хамагаагүй орхиж үл болмой. Байлдаан явагдаж байгаа үед цэргийн туг буухаас урьд хэн ч байлдааны талбайгаас гарахгүй байх ёстой.
Нэгэн зүйл. /157/
Байлдааны үед нэг аравнаас нэг буюу эсхүл нэн олон хүн дайсанд олзлогдсон байх үед үлдсэн нөхөд нь тэрхүү олзлогдсон цэргүүдийг чөлөөлөн авахаар тэмцэл тавиагүй бол тэдгээрийг чанга ялаар шийтгэх буюу хэргийг хүндрүүлэх учир шалтгаан байвал алах ял шийтгэл хүлээлгэмой.
Нэгэн зүйл. /158/
Байлдааны явцад эрхшээлдээ оруулан авсан газар орныхоо дотор зарлиг, тушаалгүйгээр ямар нэг зүйлийг эвдэн устгах галдан шатаах ба олзлогдсон хүнтэй зүй бусаар харьцсан бол тэрхүү буруутай хүнд чанга ял шийтгэл хүлээлгэж байх хэрэгтэй.
Нэгэн зүйл. /159/
Дайсны талаас олзонд баригдсан хүнд түүнийг олзолсон хүний өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хоол унд хувцас өгөх явдлыг хоригломой. Хэрэв энэ журмыг зөрчсөн буруутай хүнд зохих ял шийтгэл оногдуулах ёстой.
Нэгэн зүйл. /160/
Байлдаанд орсон цэрэг, дарга нар хэрэв дайсанд дийлэгдэн ухарваас эхлэн довтолсон байрандаа буцаж ирэх үүрэгтэй. Харин өөрийн байранд буцаж ирээгүй бол  түүнд ял шийтгэл хүлээлгэнэ.
Нэгэн зүйл. /161/
Дайсны эсрэг тулалдаанд дайран орох буюу эсвэл гэдрэг ухрах үед хүмүүс авч явсан ба ачаалсан эд хөрөнгө зэр зэюсэг, аливаа юмаа гээж хаягдуулсан байвал түүнийг хойно явагсад мориноосоо бууж хаягдсан байвал түүнийг хойно нь явагсад мориноосоо бууж хаягдсан зүйлийг аваад уг эзэнд нь заавал буцааж өгдөг байх хэрэгтэй. Хуулийн энэ заалтыг зөрчсөн хүнд зохих шийтгэл хүлээлгэмой.
Нэгэн зүйл. /162/
Байлдаж байгаа үед урван тэрсэлсэн хийгээд дайсны талд шилжин орж өөрийн цэргийн ангид хохирол учруулсан мөн дайны талбараас зуттаан гарсан этгээдэд газар дээр нь алах ял шийтгэл оногдуулмой.
Нэгэн зүйл. /163/
Байлдааны талбарт байх үедээ бусад нөхдийнхөө уналга, зэр зэвсэг, хувцас зэрэг зүйлийг хулгайлсан буруутай хүнийг мөн алах ялаар шийтгэмой.
Нэгэн зүйл. /181/
Цэрэг дайны ажиллагаа зогсмогц дайн байлдааны үед унадаг сайн морьдыг тус бэлчээр хурлан тавиад унаж хэрэглэх ба гүйлгэхийг хоригломой.
Нэгэн зүйл. /182/
Зарим морь хур хүчтэй тарга сайтай байхдаа хурдлан давхиж чаддаг мөн тарга хүчин нь дунд ба доорд байсан ч сайн давхиж чадна. Ийм морийг сайн морь гэж хэлж болно. Мал малын дотроос агт морьдыг юуны өмнө онцлон үзэж хайрлан хамгаалагтун.
Нэгэн зүйл. /183/
Агт морийг ямагт хайрлан хамгаалж байх ба түүнтэй зүй бусаар харьцаж гэмтэл учруулах, тарчилгаан зовоох явдлыг хатуу хориглов. Хэн нэгэн хүн эдэлж хэрэглэж яваа хийгээд өөрийн эрхшээлд байгаа морины толгой, нүд рүү цохиж занчих зэргээр харьцаж гэмтэл учруулсан байвал буруутай хүнийг алах хүртэл ял шийтгэл хүлээлгэмой.
Нэгэн зүйл. /184/
Монгол үндэстэн бол аж ахуйн ажиллагаандаа МАА-г гол болгож ан гөрөө, гар урлал, тариаланг дагалдах чанартай хөгжүүлмой. Үүний тулд мал сүргээ өсгөх, түүний зүйл төрөл хийгээд үүлдэр чанарыг сайжруулах, малын ашиг шимийг боловсруулах явдал монголчуудын гол үйлдвэрлэл байх ёстой.
Нэгэн зүйл. /185/
Монгол улсад мал аж ахуйн үйлдвэрлэлийг өргөтгөн хөгжүүлэх тухай "засаг" хууль, зарлигийн заалт бол мал аж ахуйн тэргүүн зэргийн чухал ажил болгомой.
Нэгэн зүйл. /186/
Малын бэлчээрийг мянган бүрийд хувааж тэдний эзэмшилд байлгах явдлыг чангатгах шинэ бэлчээр гаргах аргаар мал аж ахуйн үйлдвэрлэлийг өргөтгөж байх хэрэгтэй".
Нэгэн зүйл. /187/
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг явуулах нөхцлийг улам сайжруулж мал сүргийг эрхэлдэг хүмүүсийн мэргэжил ба үйлдвэрлэлийн чадварыг дээшлүүлж байвал зохимой. Адуучин, тэмээчин, үхэрчин, хоньчин, ямаачин гэсэн малчдын ажлын хуваарийг тогтоосон зарлиг дүрмийн заалтыг сайтар мөрдөгтүн.
Нэгэн зүйл. /188/
Мал сүргийн бэлчээр нутгийг хамгаалах, бэлчээр сүйтгэсэн, гал түймэр алдаж малын бэлчээр шатаасан этгээдийг хүйс тэмтрэн алах ялаар шийтгэмой.
НАЙМ. АЛБАН ҮҮРЭГ ГААЛЬ ГУВЧУУРЫН ТУХАЙ ХУУЛЬ.
Нэгэн зүйл. /189/
Монгол улсын төрийн их заргач ноёны удирдлагын дор орон нутагт олон ван, гавъяатан сайдуудын хувь газруудад заргын ажил эрхэлсэн ноёдыг томилон ажиллуулж тэнд эрүү, иргэний ба засаг захиргаа, алба гааль гувчуурын хэргийг шийдвэрлэж байхаар болгов.
Нэгэн зүйл. /190/
Заргын асуудлыг эрхэлсэн ноёдууд нь өрх амын дансыг барьж ард иргэдээс гааль, гувчуур, татварших ажлыг хариуцмой.
Нэгэн зүйл. /191/
Аль нэг мянганы харъяат иргэд бол бүх Монгол улсын албыг хаах, мал сүргийг хариуцан маллах, ав хоморгонд биечлэн оролцох, албан татвар төлөх, улсын их хуралдаан буюу чуулганыг явуулахад шаардагдах бүх зардлыг хариуцан түүнийг тухай бүрт нь гаргах, олон замын өртөөний албыг хаах явдлыг өөрсдийн бие хийгээд мал хөрөнгөөрөө хариуцан гүйцэтгэмой.
Нэгэн зүйл. /192/
Өрхийн ба гаалийн гувчуурыг хураах ажлын журмыг тогтоохдоо хүн  бүрийг  мянгат,     зуут,    аравтын зохион байгуулалтанд хамруулан оруулж явуулмой.
Нэгэн зүйл. /193/
Хаад ноёдын эрхбиш нэгээс хоёр ба гурван жилийн хугацаагаар ээлжлэн эзэн хаандаа зориулан гүүний айраг бэлтгэн нийлүүлэх үүрэг биелүүлмой.
Нэгэн зүйл. /194/
Ард, иргэд жил бүр өөрсдийн өмчийн үхэр, хонь, эдийн зүйл, уналгын ба ачаа хөсөгт зориулан хэрэглэх морь, бусад төрлийн мал хийгээд цагаан идээ ноосон нэхмэл эдлэл хувцас, зэрэг бэлгийг тогтоосон хугацаанд хаад, ноёддоо өргөн барьж байх ёстой.
Нэгэн зүйл. /195/
Олон хаадын албат ардууд дээр дурьдсаны нэг адил өөрийн эзэн ноёндоо зориулан гүү барьж сүүг сааж гүүний айраг боловсруулан хүргэж өгөх үүрэгтэй.
Нэгэн зүйл. /196/
Олон замын өртөөний албат зориулан нийлүүлэх ёстой. Хуваарилан даалгасан агт морьдыг ажлын бусад мал, хоол хүнс зэрэг зүйлүүдийг хугацаа хожимдуулахгүйгээр тушаамой.
Нэгэн зүйл. /197/
Хаан хийгээд хаад ноёд нь өөрийн албад иргэдийн мал, эд хөрөнгөнөөс аль дуртай зүйлээ авч хэрэглэх бүх эрх эдэлмой. Тэдний өөрт нь ямар зүйл хичнээн шаардлагатай заана түүнийгээ авч болмой.
Нэгэн зүйл. /198/
Цэргийн насны бүх эрчүүд цэргийн алба хаах, аян дайнд оролцох үүрэгтэй. Хэрэв тухайн үед тэрхүү аян дайнд явахаас чөлөөлөгдөж  хоцорсон   иргэд  нь   эрхбиш   жилийн  туршид эзний тогтоож өгсөн улиралд барилгын ба газар шорооны хийгээд бусад ажлыг эзэндээ хийх үүрэгтэй.
Нэгэн зүйл. /199/
Цэргүүд аян дайнаас буцаж ирсний дараа хаандаа байнга хөдөлмөрийн алба хаах бөгөөд тэд нар албыг заавал биелүүлмой.
Нэгэн зүйл. /200/
Хэзээ ч гэсэн ямар нэг байдалд   дайсныг эсэргүүцэх ба урвагчдыг дарах үүрэг ирмэгц, туг далбаа, зүү, хадаас, татлага, дээс, морь уналга хийгээд илжиг, тэмээ зэрэг ачааны амьтадыг хүртэл зүйл бүрийн хэрэглэх юмыг татварлан авах тул даалгасан зүйлийг албат иргэд өгөх ёстой.
Нэгэн зүйл. /201/
Мал аж ахуйтай айл өрх бүрээс мал татварлан авахдаа уг айлын арван мал тутмаас нэг малыг татвар болгон авмой.
Нэгэн зүйл. /202/
Хаад ноёд өөрсдийн хэрэгцээ шаардлагаар харъяат албат иргэдээсээ үхэр, морь, тэрэг зэрэг бусад зүйлийг үнэ төлбөргүй авах ёстой.
Нэгэн зүйл. /203/
Эзэнт Монгол улсын эрхшээлд байгаа улс оронд хүн амын нэгдсэн тооллог явуулж улмаар аравт, зуут, мянгатын зохион байгуулалтанд оруулан монголын талын төлөөний захирагч түшмэдийг томилон ажиллуулах ба тэдгээр нь ард олноосоо албан татвар хураах, цэрэг дайчлан гаргах, тэнд эсэргүүцэл тэмцэл гаргуулахгүй байхад хяналт тавимой.
Нэгэн зүйл. /204/
Их Монгол улсын захиргаанд байгаа улс орнуудын нийт хүн амын дотроос зарим бүлэг хүмүүсийг татвар ба тусгай үүргээс хэлтрүүлмой. Үүнд:
а.  шинэ зүйлийг санаачлагчид ба зохион бүтээгчид.
б.  төмрийн дархчууд.
в.  гар урчууд.
г. шашны хэргэмтэн, шавь нарыг цэргийн алба хаах үүргээс чөлөөлмой.

ЕС.   ШАШИН ШҮТЛЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Нэгэн зүйл. /205/
Олон ястан үндэстний дунд дэлгэрсэн бүх шашныг адилхан үзэх бөгөөд алагчлахгүй байх, үндэстэн бүхэн хүн бүр өөрийн дуртай шашныг чөлөөтэй шүтэх эрх эдэлнэ".
Нэгэн зүйл. /206/
Их Монгол улсад шашны эрхийг засгийн эрхээс тусгаар байлгамой. Шашин суртахууны суртахууны хэрэг тусгайлан эрхэлсэн тушаалтныг өргөмжлөн ажиллуулмой.
Нэгэн зүйл. /207/
Аливаа шашин мөргөлийг нэгэн адил үзэж байх ёстой. Хэрэв нэг шашин мөргөлийг дээдлэх нөгөөг нь доорд хэмээн ялгаварлаж үл болмой.
Нэгэн зүйл. /208/
Сүм хийд ба шашны суртахууныг үйлдэгчдийг хүндэтгэж тэднийг цэргийи алба хийгээд алба татвараас онцгойлон үзэж хэлтрүүлмой.
Нэгэн зүйл. /209/
Бүх  Монгол  улсын   бүрэлдэхүүнд өөрсдийн  сайн дураар орсон улс орнуудын сүм дуганыг хэвээр байлгамой. Тэдгээр улс орны лам хувраг хүнийг цэрэгт дайчлахгүй бас алба татвараас хэлтрүүлэж байх болгов.
            Нэгэн зүйл. /210/
Аливаа шашин мөргөлийг доромжлох, шашныг хуурч мэхлэх зорилгоор ашиглах, шашин суртахуун зан заншил ба ёс горимд зүй бусаар халдсан буруутай хүмүүст ял шийтгэл хүлээлгэмой.
АРАВ. ХУУЛИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГАХ БА БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРИМ ЗҮЙЛ
Нэгэн зүйл. /211/
Миний /Чингис хааны/ алтан ургийн төрлийн эрхтэн баатрууд хийгээд ноёдууд хэрэв “Их засаг” ба зарлигийг чанга журамлан сахихгүй болбоос улс төрийн явдлууд тэр дороо гуйвах буюу зогсоход хүрнэ гэдгийг ямагт анхаарна уу.
Нэгэн зүйл. /212/
“Их засаг” хуулийн хэрхэн ёсоор биелүүлж буйд үргэлж хяналт тавьж байвал зохимой. Үүнээс хойш олон хаадын албанаа яваа сайд түшмэл ба баатар ноёд нар “Их засаг” хуулийг чанд эс сахиваас улс төрийн хэрэг дэнслэн хөдөлж даруй тасармой. Дахин хүсч мөрөөдөн Чингис хааныг эрвээс эс олдмой.
Нэгэн зүйл. /213/
Олон хаад, ноёд, сайд түшмэд нийт иргэдийн хэн боловч эв нэгдэлтэй сайн санаатай хийгээд зорилго нэг, сахилга чанга аваас бүх үйлё бүтэж ялалт амжилтанд хүрч чадмой. “Их засаг”-ийн заалтыг ямагт санаж мөрдөх нь түүний биелэлтийг хангахын үндэс байвал зохимой.
Нэгэн зүйл. /214/
Хэргийн учир холбогдлыг “Их засаг” хуулийн бодолгод нийцүүлэн хянан шйидвэрлэх хэрэгтэй. Уг хэргийг шийдвэрлэх явцад гарсан алдаа дутагдлыг тэр даруйд нь залруулан  засах хэргийг шийдвэрлэж байвал зохимой.
Нэгэн зүйл. /215/
Аливаа хэргийг шалган байцаахдаа үнэнийг илрүүлэхийн тулд ажиллах ёстой. Харин өчиг тогтоох хэмээн хүнийг хашраан зовоох, бие махбодод нь гэмтэл хор хүргэх явдлыг санаатай хийгээд болгоомжгүй аль нэгэн байдлаар гаргаж үл болмой.
Нэгэн зүйл. /216/
Аливаа гэмт хэргийн үйлдлийг нотлон тогтоож гэм буруутанд мэдүүлэн ухааруулдаг байх хэрэгтэй. Гэм буруутай хүн ял зэмлэл хүлээхдээ өөрийн бурууг ухаарч надад оногдуулах ял шийтгэл хууль ёсны гэдгийг үнэхээр мэдэрсэн байвал эохимой.
Нэгэн зүйл. /217/
Гэмт хэрэгт холбогдсон хүний үйлдсэн хэрэг хянан байцаалтаар батлагдахгүй байх, хэргийн баримт ул мөр илэрхий бус хэрэгтэн хүн өчигөө үл өгсөн нөхцөлд түүнийг "Их засаг" хуулиар хэрэгтэн болгож хилс ташаа ял шийтгэл хүлээлгэх явдлаас сэргийлмой.
Нэгэн зүйл. /218/
Монголын нэгдсэн төр улсыг байгуулж түүний улс төрийг номчлон тэтгэж ийнхүү ард олноо энх амгалан жаргаахын тулд өршөөл Их засаг хуулийг 1206 оноос эхлэн батлан тунхаглав.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.