... МөрГүн дээдсүүдийн улаач
үрс
Өндөр хатдуудын улаач үрс
ИХ ЗАСАГ-ийн дээдсүүдийн
улаач үрс
Бүгдээр нэгдэж хэмээ олж
Сэтгэл оюунаа нэгтгэж
Зорилго хүслээ уухайлж
Түмэн ардаа Ний Хэмд нь
оруулах
Тэр л үйлэнд нь шамдваас
зохилтой...
|
ХАС ТӨРИЙГ БАДРААХ СУДРААС
Өнөөдрийн бичих ажлаа эхлэхийн өмнө нэг тайлбар тавихаас хэхэ. Их засаг
хуулийн тухай бичих энэ тэмдэглэлүүдийг би ДААЛГАВАР гээд нэрлэчихсэн байгаа юм
өөртөө. Яагаад гэвэл буурлаадаас өгсөн даалгавар гэж ойлгоод. Тиймээс би гоц
мэддэг зүйлээ хийж байгаа биш, харин
сурч мэдэхийг оролдон уншиж, төрсөн бодол юугаа бичиж байгаа тул миний бичсэн
бүхэн дутуу дулимаг, бүүр хамгийн анхан шатны ч ойлголт байж мэдэхийг бодон
алдааг минь өршөөж оноог минь урамшуулж хайрлаарай.
Жишээ нь урьд нь бичсэн засаг захиргааны нэгжийн тухайд би зөвхөн нэг
талаас нь харан дутуу бодож бичсэн нь бичээд дууссаны дараа мэдэгдэж байх
жишээтэй. Хариуцах эзэн, эзэн эрхтэй хамаатай байж болох талыг нь орхигдуулсан
байна лээ. Иймд өнөөдөр бодож байсан бодол, мэдэж авсан мэдлэг маргааш,
нөгөөдөр өсөн нэмэгдэж, өргөжин тэлэгдэж байдаг тул дутуу дулимагаа мэдэх
тоогоороо нэмээд явахад буруудахгүй биз ээ.