Monday, January 13, 2014

МУУГ ХЭРХЭН ТЭВЧДЭГ ВЭ?

2013 оны 12 сарын 11-ний өдөр юм уу даа СУУ ЧИ КИЛ хатан Дээдсээр дамжуулан Гэрлийн өргөөний бүх гишүүдэд МУУГ ХЭРХЭН ТЭВЧДЭГ талаараа 90 хоног өдөр алгасалгүй тэмдэглэх даалгавар өгчээ. Энэ нь сүүл рүүгээ өдрийн тэмдэглэл шахуу зүйл болсон тул бусдад сургамжтай өөрчлөлт гарах юуны магад гээд блогтоо оруулахаар шийдэв. Эхний удаад энэ асуултыг бас л бүрэн ухаж ойлгоогүй байв. Дунд хавьцаа нь дээдэс шипи өгсөнөөр жаахан юм ойлгов. Хүн мууг 3 аргаар тэвчдэг гэж СУУ ЧИ КИЛ хатан хэлсэн гэнэ. 1. Дутаах 2. Тэмцэх 3. Хором аргалах гэсэн 3 аргаар тэмцдэг гэнээ. 

Тэгэхээр өдөр бүр мууг хэрхэн тэвчдэгээ тэмдэглэх нь өөрийгөө хөндлөнгөөс ажиглах, алдаа оноогоо мэдэх нэг сайн талтай юм байна. Нэгэнт мэдээд авсан цагт өөрийг засахад нэг алхам урагшилсан хэрэг болох байлгүй. Мэдээж өөрийгөө засах нь тийм ч амар биш юм. Гэхдээ нэг оролдоно, хоёр оролдоно, ингэсээр үр дүнд хүрэх нь гарцаагүй. Бас өөрийгөө засна гэхээр нэг үгэнд хайрцаглагдчихаад нүдээ аниад яваад байна гэсэн үг биш. ҮНЭН гээчийг таниж мэдвэл ЗӨВ, БУРУУг ялгахтайгаа болно. Тэр цагт жамд нийцэн амьдрах, үйлдэх нь өөрийгөө засаж байгаа хэрэг болох юм байна гэж бодсоны үндсэн дээр оруулав.


12 сарын 11.
би за биеэ засах гэж байгаа юм чинь хүнтэй хэрэлдэж муудахгүй гэж бодох тусам л улам их дүрсхийж, хурц зан гаргаад ерөөсөө болохгүй юм. за одоо л дахиж хэлэхээ болъё, хэрэлдэхгүй байя, хүмүүст уурлахгүй байя гэж бодох тусам л эсрэгээрээ болоод байх юм.ялангуя ажил дээрээ гэртээ ч яахав гайгүй гэхдээ л хүүхдүүдээ чихгүй толгойлоод байвал бас л уурлана. ажил дээр бол хүн хэрэв жаахан л хуншгүй зан гаргах эсвэл, буруу, худлаа ярих хүний мууд дурлах, хүн дээрэлхэх, тэнэг зан гаргах мэтэд за уурлахгүй гэж бодохоор л уурхүрээд дуугүй байж чадахгүй юм.хэхэ тэгэд уурлаж байхдаа гэнэт шал дэмий юм хэллээ, хийлээ гэж бодогдох юм. Харин би өөрөө архи тамхи зугаа цэнгэл ч юм уу тиймэрхүү мууг бол маш сайн тэвчиж байгаа. одоогоор миний тэвчиж чадахгүй үйлдчихээд байгаа муу зүйл бол: УУРЛАХ, ЗАЛХУУРАХ, учиргүй хэрүүл биш ч ХҮНТЭЙ АМ ЗӨРӨХ, ЦАГИЙН ЮМЫГ ЦАГТ НЬ АМЖУУЛАХГҮЙ ХОЙШ ТАВИХ, ХҮҮХДҮҮДЭЭ ТОМ ДУУГААР ЗАГНАХ, Зарим тохиолдолд ГОМДОЛ МЭДҮҮЛЖ НЯЛЦАГНАХ \нэг хүнд\
12 сарын 12.
Өөрийнхөө тухай бодлоо. өчигдөр уурладаг гэж бичсэн болон бусдын бичсэнтэй харьцуулан бодоод жаахан тайлбар хиймээр санагдаад хэхэ. хувь хүнийхээ хувьд хэрвээ миний буруу бол би ямар нэгэн байдлаар уучлал гуйж цайруулдаг юм. яагаад гэвэл хүнтэй муудах, уурлах, хүн гомдоосон бол надад их хүнд байдаг юм. Тийм болохоор яриад уучлал гуйгаад учраа олчихоор сэтгэл хөнгөрөөд сайхан байдаг юм. Харин ажил дээр гарч байгаа уур бухимдал бол тэр хүн ойлгох байх гэж явж болохгүй тохиолдол байгаад байгаа юм. Учир нь тэр хүнийг ойлгох гэсээр байтал нөгөө буруу эсвэл дутуу ажлаар том үр дагавар гарах ажил тул хэлэхгүй байхын аргагүй. мөн манай ажил богино хугацаанд маш олон давтамжтайгаар өргөн асуудлаар судалгаа хийж тэр нь улсын хэмжээнд шийдвэр гаргах хүмүүс ашиглах, зарим нь өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэх хандлага гардаг тул байнга л зөв чигтэй байх гэж тэмцэж байхгүй бол огт болохгүй. Тэгэхээр одоо харин арга ухаанаар, заримдаа үнэхээр аргаар ч дийлэхгүй үед уурлаж хүч хэрэглэхээс өөр арга үгүй. тэгэхгүй бол хүний хийснийг уншилгүйгээр шууд л засаад буруу болгоод байх мөртөө хүнийг үг сонсохгүй хүлээж авахгүй, залуугаар нь түрий барьж байнга загнах гээд байвал уурлаж тэмцэхгүй бол болдоггүй хэхэ. Зарим үед энэ үр ашгаа өгдөг. Тэгээд өчигдөрөөс хойш өөрийгөө ажиглаад байхад МУУГ ТЭВЧИХГҮЙ байх бөгөөд тэглээ гээд уурлаад бухимдаад байдаг бололтой. Ганц ажил дээр ч биш муу муухай мэдээлэл сонсоод ямар зэвүүн юм бэ гэж бодож байна. Тэгэхээр би МУУ МУУХАЙ ҮЙЛДЛИЙГ бол тэвчиж чадахгүй байгаад байгаа юм байна. гэвч уурлах бол асуудлыг шийдэр арга биш учраас өөр арга зам эрэлхийлж тэмцэхээр шийдлээ хэхэ. өнөөдөр Дээдсийн ГАЛ БА ХУУР бичлэгийг сонсон төвлөрч муугаас надад хуралдсан хар эрчмийг хөөж үүнийг бичээд одоо ажилаа хийхээр төлөвлөн сууна. Энэ нөгөө талаас ӨӨРИЙН ЗАЛХУУРАЛ хэмээх муутай тэмцэж, БУСДЫН МУУг тэвчихгүй байгаа нь энэ гэж уур бухимдалын хар эрчмээр хөглөхгүй байж уурлахын оронд яаж шийдэх вэ гэдэг арга замуудыг замбан болоод буурлуудын ухаанаас хайж эрэхээр нухацтай бодлоо  
12 сарын 13.
Байнгын уур уцаар, атаа хорсол, гуниг гутрал, сэтгэлийн дарамт, муу санаа нь элгийг гэмтээдэг гэнэ дээ. хэхэ нэлээд дээр хэлж байсан буурлууд өнөөдөр уншлаа номноос. тэгээд ч зогсохгүй уурлахад зүрхнээс кали, бөөрнөөс магни, яснаас кальци татагддагаас эдгээр олон өвчнөөр өвчилхөд хүрдэг гэнэ дээ. хэхэ. энэ мэтчилэнгээр учир шалтгааныг таньж мэдээд байвал өөрөө мууг үйлдэх нь багасаад л байх бололтой.
12 сарын 14.
Энэ өдөр нөхөр маань найз нартайгаа уулзан шөнийн 4 цаг хүртэл явсан хэдий ч би нэг ч удаа утас залган, мэссэж бичсэнгүй. Бас нервтэж уурлалгүйгээр тайван гэрээ цэвэрлэнгээ иртэл нь хүлээлээ. Ирэхэд нь хэрүүл хийлгүй унтав. Юунаас болж уурлахгүй байснаа бодоод инээд хүрэв. Урьд нь би тэрнийг пийв уугаад шөнө таллаж орж ирэхэд галзууртлаа уурлаж, хэд дахин утас залгаж битгий ирээрэй гэж хөөдөг байлаа. Харин энэ өдөр тэрнээс ямар ч муухай үнэр үнэртэхгүй байсан нь би явж байхад нь өөрийнхөө болон өөрийнх нь буурлуудаас гуйсан юм. Магадгүй урьд нь яваад ирэхэд нь элдэв зүйл дагасан байдаг байж магадгүй. Эсвэл би учир байдлыг гадарлан хүлээцтэй хандсан хэрэг байх.
Тайлбар: үүнээс болоод миний нөхрийг буруугаар бүү ойлгоорой. Тэр бол надаас бүх зүйлээрээ илүү. Ухаантай, зоримог, шийдэмгий, үгээ биш үйлээ урьтал болгодог, хүлээцтэй, тэвчээртэй, ухаантай, үнэнч, нухацтай, маш их ажилсаг \ажил хөдөлмөрийн\, уран гартай, бүх юмыг өөрөө хийдэг, амьдралын төлөө маш их зүтгэдэг, зүтгүүр чанартай. өөрөө л хийхийг боддог, хүний өөрийн олон амьдрал нуруундаа үүрнэ. сайн хүү. бас чадвартай. ажилгүй, арчаагүй, үнэнч биш байдлыг тэвчдэггүй. мөн авъяасаараа хүртэл надаас илүү хэхэ. тэр бүх юмаараа ер нь илүү юм байна надаас ххэ. гол нь хаяа хаяа найз нартайгаа пийв уухад нь л би цаанаасаа уур хүрээд байдаг юм. тэрнээс биш муухай үнэртүүлсэн архи уудаг хүн огтхон ч биш. тэр ажил дээрээ ч найз нартаа ч хадам болон өөрийн ах дүү хамаатан садандаа нэр  хүндтэй миний хамгийн хайртай тийм л хүн. би л даварсан нөхөр байна л даа ингээд бодсон чинь
12 сарын 15.
Бүтэн сайн. Хагас бүтэн сайн өдөр бол ер нь миний хамгийн завгүй өдөр байдаг. Энэ 2 өдөр л би бүх угаалга, цэвэрлэгээ, гадуур дотуур ажил, хоол унд цуглуулах, үр хүүхдийнхээ болохгүй, байхгүй, дутууг нөхөх ажлуудыг хийдэг. Тэгээд хажуугаар нь амжуулж буурлаа буулгах хэрэгтэй. Гэхдээ энэ хагас бүтэнд цээртэй байсан тул би нэг жаахан амсхийх завсар гаргав. Энэ өдөр нөхөр маань надад нэг концерт үзүүлэв. Концерт тараад нөхөр найзтайгаа “халбага” пийв ууж, би харж суув. Энэ хэдийгээр цаг үрсэн мэт хэрэг боловч тэдний нүдээр өөрийгөө харах боломж олдож, би яаж харьцвал, ямар арга замаар буурлуудын арга ухаан, сургаалийг дамжуулвал илүү хүлээж авах вэ гэдэг тактик боловсруулахад дөхөм болов. Мөн яг тэр дуулж байсан хүмүүс ямар аз жаргалтай байсан шиг би өөрийн ажлаа өөртөө аз жаргалтай бөгөөд, бусдад үр дүнтэйгээр хийж болохыг бодов. Ингэснээр би ажил дээр тэгтэл их уурлаж бухимдах шаардлага байхгүйг бодож олов.   
12 сарын 16.
Энэ өдөр би ямар нэгэн муу муухайг үйлдсэнгүй гэж үзэв. Шалтгаан үгүй бол мууг үйлдэхгүй тэвчиж бас болдог ажээ.
12 сарын 17.
Өнөөдөр би ажил дээрээ уранаас болж маш их бухимдлаа. Энэнээс болсон уур бухимдлыг тэвчиж чадсангүй. Бас өөртөө дургүй хүрч байна. Залхуугаар заяагаа мануулж, залгидагаар хаяагаа мануулмааргүй байна.
12 сарын 18
Аливаа зүйлд хий дэмий санаа зовох биш хийх боломжтой арга замуудыг тодорхойлж болохоос болохгүйг нь хүртэл оролдож үзэх хэрэгтэй юм байна. ингээд бодохоор мууг ТЭВЧИХ гол арга зам нь ТАНИН МЭДЭХ, УХАЖ ОЙЛГОХ байж болох юм.
12 сарын 19
Энэ өдөр бас л нөгөө бухимдал гээчийг тэвчиж чадсангүй ээ. Бухиадах болсон шалтгаан нь шудрага бус байдал. Гэхдээ өдөр бүр өөрийнхөө мууг үйлдэж байгаа эсэх өөрөө үйлдэх болон өрөөлийн үйлдсэнийг тэвчиж байгаа эсэх, тэвчиж байгаа бол яаж гэдгийг мэдэхийн тулд өөрийгөө ажиглах нь нөгөө талаас өөрийгөө барих, болж буй бүхэнд эхний сэтгэл хөдлөлөөр хандах биш бодож тунгаах хугацаа гаргадаг сайн талтай юм байна. өөрийгөө засахыг ингэж тэмдэглэл хөтлөн хийвэл үр дүн бодитой байх юм байна
12 сарын 20
Өөрийгөө хөндлөнгөөс ажиглаж байгаагийн ачаар энэ өдөр уур хилэн, гомдол бухимдалыг тэвчиж чадав хэхэ. Өнгөрсөн зун тахилгуудад орж чадаагүй би ямар их бухимдаж байсан гэхэв. Юу ч болоогүй байхад л уур хүрч хамаг уураа хажуу дэргэдэх хүмүүстээ гаргаж энэ нь  эргээд надад сөрөг үр дүн авчирч байлаа. Гэтэл энэ өдөр яг түүнтэй ижил нөхцөл байдалд би уужуу хандав. Үр дүн нь ч эерэг. Тэгэхээр бүх зүйл ӨӨРӨӨС л эхтэй байх нь дээ. хэхэ тэр надад тэгэж хэллээ, би ингэж байхад тэр ингэж хандлаа гэж гомдоллох бол МУУ ЗАН байна. Мэдээж овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэдэг шиг. Өөрт ирж байгаа өчүүхэн сөрөг зүйлийг тэсээд өнгөрч чадалгүй өргөж авч бухал болтол нь өсгөж үржүүлдэг нь би өөрөө л юм байна. Ёстой нөгөө ЮУ ТАРИНА ТҮҮНИЙГЭЭ ХУРААНА гэдэг яах аргагүй л үнэн юм байна. Надаас хамааралтайгаар надад тохиож буй сайн муу аливаа зүйлийн үндэс нь би өөрөө. Тэгэхээр болж буй бүхэнд хэн яачихав гэхээс илүү БИ ЯАВ гэж л бодож үзэх хэрэгтэй болж байна даа. Үүгээр бас өөрийнхөө сайн муугийн хэр хэмжээг мэдэж болох нь дээ
12 сарын 21
Сайхан өдөр байлаа :)
12 сарын 22 
Завгүй байх чинь мууг тэвчих бас нэг сайхан арга байна хэхэ. Боссоноос унтах хүртэлээ л завгүй байлаа 
12 сарын 23
Энэ өдөр миний хийсэн зүйл муу эсэхийг сайтар хэлж мэдэхгүй юм. Би уг нь баргийн хүнд баргийн юманд гомдоод байдаггүй. Ууралсан ч маш хурдаг эргэн цайрдаг, мартдаг, эвлэрдэг. Нэг хүнд л харин одоо болъё гэсэн ч чадахгүй дотроосоо гомдол төрөх юм. Гэхдээ гомдлоо орхин цайруулна гэж маш их бодпож байна.
12 сарын 24
Залхуурлаа тэвчиж чадахгүй юм. Залхуурлыг уг нь би өөрөө л тэвчиж ялж гарна биз дээ.  Гэтэл өнөөдөр FB дээр уншиж бичсээр ажлаа цалгардуулан залхуурав.
12 сарын 25
Энэ ам??? Чухам өнөөдөр дуусгах минь ажлаа гэсээр өглөөг эхэлсэн. Хийхгүй гэсэн хүн шалтаг хайдаг гэгчээр. Цагийг нь тулгадаг, үгүй гэж хэлж чаддагүй, бэлэн ам шалдан гуя гэх мэт олон муугаа яаж тэвчих вэ. Над ер нь сайн сайхан тал байна уу
12 сарын 26
Миний ч гэлтгүй ер нь энэ цаг үед байгаа бидний хамгийн муу зан бол аливаа юмыг хагас дутуу хийгээд бүүр заншсан байна. Түүндээ өөрсдөө ч дасаад. Хүн ажлыг нь засах, алдааг нь засах, сайжруулахыг шаардахад би доктор профессор гэх мэтээр ихэрхэн өөрийн алдааг үл олж харна. Энэ зан надад мөн байна. Өөрсдөө аливааг дутуу, алдаатай хийж хэвшчихээд үнэн бөгөөд зайлшгүй шаардлага тавьсан хүнийг хатуу хэцүү, ааштай ууртай гэж цоллох болсон байна. Цагт нь ажлаа дуусга гэсний төлөө би тэр хүнийг муугаар хэлэв. За ямар ч байсан үүний ачаар зүрлэн хүлээн зөвшөөрч чадахгүй байсан МУУ ЗАНгаа хүлээн зөвшөөрлөө. Юманд ам гарамтгай, цагийг нь тулгадаг, үгүй гэж хэлж чадахгүй хүний ажлыг алдаг, залхуу, өөрийгөө өмөөрдөг, ихэрхүү.
12 сарын 27 ба 28
Завгүй байлаа.
12 сарын 29
Үнэн үг сонсоод өрвийдөг муу зангаа тэвчиж хаяж гээж сурмаар байна. Тэвчих арга зам нь үнэнийг таних, үр дагавар, үнэн үгний гол ач холбогдол, цаад утга агуулгыг нь ухан ойлгож, аливаад тэвчээртэй байх. Үүнийг чадахыг хичээж байна.
12 сарын 30
Аливаа зүйлийн учрыг сайтар тодолж байж дүгнэлт хийх. Би үгний түрүүчээр хувьсах муу зангаа гээмээр байна. Аливаад ултай, суурьтай байж сурах хэрэгтэй байна. Энэ муу занг тэвчих гол арга зам нь мөн л хүлээцтэй байх. Ерөөсөө миний муу занг засах гол сургаал нь УУЖУУ ТАЙВАН УХААНТАЙ БАЙЖ, БОДОЖ БАЙЖ ХЭЛЖ , ХАРЖ БАЙЖ ХАРИУЛ гэдэг л байна. Хэдхэн үг атал хийж хэрэгжүүлж дадал болоход бэрх юм. Гэхдээ би заавал хичээнэ. ШИНЭ ОНДОО МУУ БҮХНЭЭ ГЭЭХИЙГ ХИЧЭЭНЭЭ. :)

12 sariin 31
Ажил ихтэй завгүй байна гэдэг муу үйлдлийг тэвчихэд хамгийн сайн арга юм байна. Харин СЭТГЭЛИЙН МУУг ёстой гэгээрлээр л тувчих юм байна. Нөгөө ҮНЭН, ХАЙР, УХААН гурвын нэгдэлээр хэхэ. Сайхан даа бид ч азтай юмаа ХӨХ МОНГОЛЧУУДАА :)

2014 оны 01 сарын 01
Залхууралгүй, бас шалтгаан хэлж, бэрхшээл тоочилгүй, арга залв хэрэглэн байж арван минут ч болов  буурлаа буулгав хэхэ. ХИЙХ ХҮН АРГА ЗАМ ХАЙДАГ, ХИЙХГҮЙ ХҮН АЯН ШАЛТАГ хайдаг гэдэг хичнээн үнэн болох нь олон олон удаа батлагдаж байна даа. Тэгэхээр энэ мууг тэмцэн тэвчиж, ялан дийлж байгаа хэрэг мөн биз. хэхэ Мөн энэ өдөр би өнөө голдоо ортол гомдсоноо үгүй хийв. Учир нь дан ганц нэг л хүмүүний буруу гэж байдаггүй. Би урьд өөрийн бурууг мэдсэн ч хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Тэгээд ч үдлээд л буцах хорвоо шүү дээ. Үдлээд л буцахын хооронд хэзээ ч уучлахгүй гэх мэтээр хэн хэнийхээ сүнсэнд ачаа нэмэх хэрэг ер үгүй. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг билүү. :)

01 сарын 02
За даахгүй нохой булуу хураана гэдэг ч заримдаа над дээр болох вий гэж эмээх юм. Би чинь чаднаа, хийнээ л гээд байдгаас үнэхээр цаг зав, чадвар чадамжийн хувьд би тэнцэх үү гэдгээ бодитоор тооцож үзэлгүй л хийнээ л гэдэг зантай. Энэ нь сайнтай бас муу талтай. Муу нь дийлэх үед би хоосон амлагч болж хувирдаг. "Чи яахав, өөр юмаа хий. Би хийчихнэ, санаа зоволтгүй" гээд амжихгүй, чадахгүй бол бусдын ажлыг алж, би худалч, хөгийн амьтан болж хувирдаг тал бий. Тэгэхээр ам гарсанаа хоосон худал болгохгүйн тулд хэдэн шөнө дутуу нойртой хонов. Энэ худалч болохгүйн төлөө, нэгэнт гарсан амандаа хүрэхийн төлөө тэмцэж байгаа хэрэг.

01 сарын 03
Тэмцэл үргэлжилсээр хэхэ.

01 сарын 04
Сэтгэлээрээ мууг үйлдчих шиг болохын өнөөдөр. Атаархах  гэхүү барьцах ч гэх үү сонин мэдрэмж. Гэхдээ үүнийг цайруулж, өөрөө би энэ зэргийн үр дүнд хүрнэ гэж өөртөө түвшин тогтоож атаархаж байвал болж л байна. Гэхдээ би тэгэж чаддаггүй юм. Тухайн үедээ л хэсэгхэн хугацаанд тэгэж бодчихоод л "за за ... тэгсэн  байлгүй, ингэсэн байлгүй" гээд л мартчихдаг нь сайн, муугийн аль нь болохыг мэдэх юм алга.

01 сарын 05
Уг нь хувьдаа тэмдэглэж явж байгаад нэг оруулъя гэж бодтол хүмүүсийн заримыг уншаад бичих АПИТИТ хөдөлчихлөө байна хэхэ. хадгалж байсанаа нэмж оруулахаас. Уг нь өдөр өдөрт нь оруул гэсэн ч өдөр бүр бичээд байхаар өдөр бүр миний пост гарч ирж хүмүүсийг залхаачих байх гэж эмээгээд байсан юм. Гэвч даалгавар бол даалгавар тул өнөөдрөөс хойш өдөр бүр оруулж байнаа. 
За энэ бүтэн сайн өдөр 108 гарагийн бөөлөөгөө хийхийн тулд арга саам хайж, заль зохиох хэрэг гарсангүй, шалтгаантай байв. хэхэ Учир нь 108 гарагийн бөөлөөг нөхрөөсөө нууцаар хийж байгаа тул эгчийнхээ гэрт хийдэг юм. Ажлаа тараад бага хүүхдээ авахдаа тэнд сайхан буучихаад хүүхдээ тэврээд ямар ч гэмгүй хүн харина. Харин хагас, бүтэнд заавал нэг арга саам зохиож гүйж гараад 10 минут ч билээ буулгахыг бодно шүү дээ хэхэ. Манай эгчийнх азаар ойрхон. Заримдаа арга олдохгүй мухардахад хүрвэл хошиг шог дээр гардаг шиг өө эрж уурлаад, хаалгаа савж гарч буурлаа буулгачихаад буцаад орж байгаа юм :P  гэхдээ ийм тохиолдол тун цөөхөн удаа л гарсан л даа хахахаха хэрвээ ингэж худлаа жүжиг тавьж байгааг нөхөр мэдвэл яах бол хэхэ.... Зарим бүтэн сайнд бол өөрийнх нь орж гарсан дээр тоглолт явагдана хэхэ. Ийм л инээдмийн хүн дээ би.  Харин энэ бүтэн сайнд арга саам гарах шалтгаангүй тул гэртээ бичлэг энэ тэрээ зохицуулсан шиг тайван өнгөрөв. 

01 сарын 06
Ажил дээр судрын ажлаа амжуулж амьтны дургүй хүргэв. Манай ажил дээр нүдэн дээр худал инээж, нуруугаа харуулбал хов ярьж, муулж байдаг хоёрын зэрэг хүн бий. Тэр харин надтай нэг судалгаан дээр хуваарилагдчихаад өөрөө нэг үсэг нэмэрлэж, нэг хууль уншаагүй хэвтэж, олон үг хэлж, оройгүй уур хүргэв. Хийе гэсэн ч нэмэр болохооргүй тул хийлгэе ч гэж бодоогүй билээ. Би мундагтаа биш, тэр хуулийн асуудал сайн мэдэхгүй, эдийн засгийн чиглэлийн хүн юм. Тийм болохоор нэрийг чинь оруулчихъя, хийхийг нь би хийе гэсэн байтал "...ТЭНГЭР ГАЗАРТАЙГаа холбогдов, наадах чинь чамд л хэрэгтэй юм байгаа биз, бид нарт хамаа ч үгүй..." гэх мэтээр илүү үглэж байж уур хүргэв. Яахав бөө, тэнгэр үзэл гэж ойлгохгүй хүнд бол хөндлөнгөөс харахад ажлаа хийхгүй балай юм хийж байгаа мэт л харагдах биз. 

01 сарын 07
Өглөө босоод хүүхдүүдээ ч, нөхрөө ч сэрээлгүй ажилдаа явлаа. Өчигдөр үхэх шахсанаа хэнд ч хэлсэнгүй. Хүнээс нэг юм сонсвол нүүрэн дээрээ инээчихээд ширээ ширээн дээрээ очоод мессэнжэрээр хүн муулдаг болохоор бас нэг уур хүрэхийн нэмэр. Уур хүрэхээр хамаг юмыг нь хэлээд тавьчихна, тэгэхээр хатуу хэцүүгээрээ дуудагдана. Гэхдээ хэлэхгүй бол улам даварна. Жоохон дуугүй нэгнээ бас дээрэлхэх янзтай, тэр бүрт нь бусдыг өмөөрч хэлнэ. Тэгснээр надаас жаахан эмээдэг юм.
Нууцаар арга заль хэрэглэн хийж байгаа маань тэмцэж байгаа хэрэг үү, хором аргалж байна уу, эсвэл дутааж байгаа аль нь болохыг ойлгохоо ч байлаа. Хором аргалж байгаа л хэрэг байх даа. 

01 сарын 08
Ажил дээрээ ирээд ажлаа хийлээ. Өнөөдөр Дээдсийнд очих тул өмнө нь хийх юмаа хийхгүй бол ажил дээр асуудал гарч мэднэ. Орой ажил тараад бичлэгээ авахаар Дээдсийнх рүү явав. Нэг дэх өдөр яаснаа хэлмээр л байсан. Даанч тэгэж 3 хүүхдийн ээж болсон намайг эрхлүүлэх бүү хэл өөрийн нялх үрээ ч эрхлүүлэх завгүй хүнд би гон гон гэх ямар хэрэг байна. хэхэ Гэхдээ миний энэ гон гон гэдэг зан нэг сүнснийх нь юм шиг байгаан. хэхэ яаж ийгээд хэрэгтэй хэрэггүй юм асууж гон гондоно. Энэ өдөр Дээсийнхээс гараад эгчийнхээрээ дайрч буулаа. Гэр орон болоод алд биений минь хамаг сэвийг хөөрхий Буурал Дээдэс минь засаж өгөв. Яг юу болсон талаар тодорхой юм ярьсангүй.  Энэ хэдэн өдөр яагаад ч юм би МУУд дийлдчихсэн юм шиг санагдах юм. эсвэл өөр учир байна уу. Энд яг л хатны судар дээр гардаг шиг л юм болоод байх шиг. Доройтуулах долоо, тамлах тав ний гэм гэдэг шиг. Сайн нь муу 2 хоорондоо тэмцэлдээд МУУ ялчихсан ч юм шиг сонин сэтгэгдэл төрөөд байх юм. Ямар ч байсан нэг дэх өдөр надад юм ирэх нь л ирж. Харин хаанаас, юу яах гэж ирсэн юм бүү мэд. Сайн санавал би өөрөө бодоод олчих мэт санагдах ч бодол эвлэрч өгөхгүй юм.

01 сарын 09
Яаралтай үүрэг даалгаварын дагуу толгой өөд татах завгүй байтал ӨРГӨӨний маань улаач охин залгаад байва. 2 дахиа залгахаар нь авлаа. "Шөнөжин таны буурлууд намайг ээрлээ. Та надад бөглөсөн календар харуулаад байна. Таны Зайран онгодыг зүүдэллээ. Мөн таны нөхөрийг зүүдэлсэн. Та 2 муудсан уу? Таньд хүндлэлийн ард маш том нууц бий гэж хэл" гэлээ гэв хэхэ. Завтай болоод яръя гээд таслав. Өнөөдөр даргатай үзэлцэв.  Манай ажилд 2 төрлийн хүмүүс байдаг. Нэг хэсэг нь юмыг махаа зовоож ул суурьтай хийдэг бол нэг хэсэг нь аль болох хүнээр хийлгэх, өөртөө амар хийх, бэлэн юмаар бусдын амыг хаах, хийсэн болоод өнгөрөх гэсэн үзэлтэй. Энэнээс болж даргатайгаа үзэлцэв. Даргатайгаа хэрэлдэхгүй гэвэл тэр хүмүүс шиг аргалаад өнгөрөх бол алга урвуулах төдий л зүйл. Гэтэл энэ чинь муу ч сайн ч улсын ажил. Тэгээд ч тэд нар шиг нүглийн нүдийг гурилаар хуурах шаардлага байхгүй, олон хүний хийсэн ажлыг хэсэг залхуу, хувиа хичээгчдээр баллуулахгүй гэж зүтгэсэн маань даргыг уурлуулах шалтгаан болов. Дарга уурлаад зайл гэхээр нь таныхаар хийвэл тэр дарга нар чинь тэнэг мангар, чадваргүйгээр чинь л дуудах байх даа гээд бүүр чарлуулав хэхэ... Өрөөндөө сууж байтал дарга нилээд буужээ. хэхэ ямар ч байсан өнөөдөр бууж өгсөнгүй. Хийснээ хамгаалж тэр чигээр нь явуулж чадлаа. Орой иртэл нөхөр хүүхдүүдээ авсан бас хоол хийсэн байв. Энэ нь гэмшиж байгаа хэрэг. Тэр хичнээн эвлэрмээр байсан ч өөрөө эхэлж хэлж чаддаггүй хүн. хэхэ тэгээд ч би хүний зүүд сонссон тул тэрнийг аргадав. хэхэ бид 2 ер нь учрах л гэж учирсан байх гэж бодогдоод байдаг юм. хэхэ
Ажлаас болоод бүүр 11 болж байхад ажил тарсан тул яах аргагүй шинээр эхэлсэнээс хойш анхны удаа өнжив. Өнжиснөө судар уншин нөхөв. 

01 сарын 10
Тав дахь өдөр. Бичлэгийн ажлыг гүйлгэсээр ажил жаахан орхигдсон тул энэ өдөр ажлаа амжуулав. Мөн бичлэгийн амжуулах юмаа ч амжуулахыг хичээн суув. Орой буурлаа буулгахад Сокогийн хэлсэн үгийг санаад буурал инээн суув. "Ха ха МУНДАГ ЗАЙРАН гэнээ" гээд л баахан инээв. Уурлаж биш, өхөөрдсөн ч юм уу шоолсон маягтай баахан инээв.  "Ха ха мундаг гэлээ гэнээ. Мундаг гэж яадаг юм. Намайг хэн гэж мэдэж тэгэв" гээд л  баахан шоолов. Буурлаа буулгаад харив даа. 

01 сарын 11
Хагас сайны энэ өдөр манай ажлаас маань энэ жилийг дуустал ажилтнуудаа мэргэшүүлэх сургалт зохиож байгаагийн анхны өдөр болов. Цаашдаа хагас сайны өглөө бүр болох юм. эхлээд дургүй байсан ч яг цаг үеэ олсон сургалт байв. Одоо удирдлагууд ч бас зарим тал дээр хичээж л байгаа юм байна. Харин жилийн эцсээр шалгалт аваад тэнцэхгүйг нь халах юм гэнэ. Энэ тал дээр айх юм байхгүй гээд бардам амдчихъя. Өнөөдрийн сургалтаар харин ёстой олон олон санаа авахаар юм ярив. миний магистр хамгаалсан сэдвийн талаар шинэ хуулийн төсөл явж байгаа дээр жаахан хэлэлцүүлэг хийв. Би энэ сэдвийг цааш гүнзгийрүүлэн бичнэ гэж төлөвлөж байсан юм. Энэ нь хууль бүтээх үйл ажиллагааны талаар юм. Энэ талаар бодож төлөвлөж явдаг маш их юм бий. Бас буурлуудаас ч суралцах байх. Өнөөдрийн гурван хоногийн настай хуулиудын гол шалтгаан энэ. Энэ талаар судраас юм олчих юмсан гэж заримдаа шүлэнгэтэх юм. Энэ өдөр би буурлаасаа байнга боддог юмаа асуув. "Би ер нь яг ямар ажил хийхээр төрсөн юм бэ? Би юу хийх ёстой юм" гээд. Буурал хэсэг чимээгүй байж байснаа "чи өөрийнхөө юу хүсдэгээ бод." гэв "Хүслийн зүй юм уу" гэж би асуув. Ер нь 108 хоногийн бөөлөө эхэлсэн анхны өдөр буурал ЭЗЭН БИЕ гэж юу вэ гэж асуусан юм. Тэгээд би судар дээрх ЭЗЭНИЙ ОНОЛыг харав. СҮНСНИЙ ОНОЛ, МОН-ы онолтой холбогдоод явчихав. Одоо болтол сайн ухаагүй л байна. Хүслийн зүй, Амьдралын зүй гэсэн 2 зүйл байдаг юм байна л гэж тогтоов. Одоо ер нь ойлгосон гэж ярихаасаа эмээдэг болоод байгаа. Ойлголоо гэж бодохоор л юу ч ойлгож, мэдээгүй байдаг юм хэхэ.... Тэгээд буурал хэлэв: "Өөрийн хүсэл, дур сонирхолоо бодоод үз. Хүн хүсдэг юмаа л хамгийн сайн хийдэг. Дуртай учраас. Дургүй юманд яаж  ч хүчлээд нэмэргүй. Хийх ёстой учир дурладаг, дурладаг учир чаддаг, чаддаг учир хийдэг, хийдэг учир дурладаг юм. Тэгээд наад асуултынхаа хариуг өөрөө бод. Одоо ч хийж л байна" гэв. Би бүүр эргэлдчихэв. Миний дуртай юм маш их. тийм болохоор би багадаа маш их хүсэл мөрөөдөлтэй байсан. Жишээ нь: дуулах, бүжиглэх, хөөрхөн гоё болох, хөлсний алуурчин болох, эмч болох, ерөнхийлөгч болох, цэрэг болох, бие хамгаалагч болох, жүжигчин болох, төгөлдөр хуурчин, аймар зодолддог дээр үеийн баатар болох, жүжигчин болох, өмгөөлөгч болох гээд ер нь болохыг хүсдэггүй байсан юм лав байхгүй байх. Нэг хэсэг моринд дурласан байхдаа би хойд насандаа салхинаас өөр хэнийг ч нуруун дээрээ гаргахгүй аймар гоё азрага болно гэж ярисан нь нэг сумаар нэг тарсан байсан даг хэхэ. Тийм болохоор буурлын маань хэлсэн үг бас л намайг бодож, ангайхад хүргэв. Хийж байгаа ажилтайгаа холбон бодвол одоо хийж байгаа ажилдаа би үнэн дурласан. Хэдийгээр дарга болон зарим сонирхолын зөрчил, эрх ашгаас болоод бөөн асуудал гарч, уурлаж нервтэх, хэрүүл гарах нь их ч бодоод байсан чинь энэ ажилд би их дуртай юм байна. Ийм дуртай гэдгээ мэдээгүй  юм байна сонин. хэхэ За нөгөө МУУГ тэвчих маань бүүр өдрийн тэмдэглэл болж хувирлаа л даа. 

01 сарын 12
Өнөөдөр ХАБУЛ хааны зүүн гарын сайд ХАР БЭКИ дээдсээс маш их хэрэгтэй хичээл сонсон баясав. Бас буурлуудаа гомдоож байсанаа мэдрэн өөрийн эрхгүй жаахан уйлчихав хэхэ.. Одоо ахин би хэн бэ, би юу хийх ёстой юм, буурал хэлж байгаа биш би бодож байна гэж тэнэгтэхгүй ээ. хэхэ Энэ өдөр миний бодлоор тэмцэлдэн тэрсэлдээд байх муу зүйл гарсангүй. Бас хичээлийн гурван цагийг буултад тооцно гэсэн тул шууд гэртээ ирж гэрийн хамаг ажлаа хийсээр шөнө залгав.

01 сарын 13
Өнөөдөр ховд дуртай, хорон хэлтэнгүүдээс болж ажил дээрээ тогтож суухад ихэд хэцүү байлаа. Тэднийг харахгүй, сонсохгүй байхыг хичээв. Өөрөөр хэлбэл, хором аргалсан хэрэг. Тэгэхгүй бол та нар зүгээр байгаарай гээд л босч ирээд гэмгүй нэгнийх нь тухыг алдуулах тул ихэд хичээв. Хэр удаан хором аргалахаа мэдэхгүй байна. Маргааш тэсэрвэл гайхах зүйл алга.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.