Tuesday, July 24, 2012

"ИХ ЗАСАГ" хууль



НЭГ." ИХ ЗАСАГ" -ийг БАТЛАН ТУНХАГЛАХЫН УЧИР.
Нэгэн зүйл. /1/
Мөнх тэнгэр мөхөс миний биеийг зарлигдан олон түмэн иргэдийг захируулахаар соёрхов. Тал нутагт одоо болтол ямарч эмх журамгүй байгаа нь ийм зэрэгт хүргэв.
Нэгэн зүйл. /2/
Үр хүүхэд нь эцэг, эхийнхээ үгийг сонсохгуй, дүү нар нь ахынхаа хэлж шаардсаныг дагахгүй, эр нь эхнэртээ итгэхгүй, эхнэр нь эрийнхээ хэлсэн үгийг даахгүй, дагагдагсад нь ахлагчаа хүндлэхгүй, ноён нь ард албатынхаа дунд орж хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй болжээ.

Аялалын тэмдэглэл /үргэлжлэл/


14-ний өглөө. Энэ өглөө манай майханыхан ариун цэвэр гээчийг мандуулан бадруулж, үс гэзгээ угааж, өнгө зүсийг олов... хэхэ... Харин биднийг босохоос өмнө Тэнгэр удган болон Тэнгэрийн дуучийн майханыхан боссон байв. Ер нь энэ шөнө удган маань амарч чадсан эсэхийг бүү мэд. Учир нь Тэнгэрийн дуучийн төрсөн дүү босоод 2 жил орчим болж буй удган Хан Хөгшин хайрханаас эхлэн бидэнтэй нийлсэн юм. Тэрээр хуяг, хэцээ буруу хийсэнээс (өөр шалтгаан байсан эсэхийг би мэдэхгүй) болон дээд буурлууд нь нилээд догширсон байсан ажээ. Энэ гол дээр ирж буудалсанаас эхлэн Хааны зөвшөөрлөөр буусан Дээд буурлууд нь ихэд хилэгнэн хэд хэдэн удаа татаж унаган тэр тоолонд нь удган минь засаж янзалсаар биднийг сэрэхэд ч мөн л тэр удган унасан байдалтай Тэнгэр удган засаж байв.

Sunday, July 22, 2012

Аялалын тэмдэглэл


2012 оны 7 сарын 11-ний өдрийн морин цаг шувтрах үеэр нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй, Тэнгэр удган тэргүүтэй аялалын баг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын зүг хүлгийн жолоо залав аа хэхэ. Аялалын зорилго нь Өвөрхангай аймаг дахь түүхт газар нутгийн амь болон эздийг сэрээх зорилготойг замд гарсан хойно асууж мэдэв. Угаас “Юм бүхэн учиртай” гэдэг. Энэ аялалд хэн явах нь бас л дээрээсээ учиртай байсан гэж ойлгов. Учир нь миний мэдэхийн аавын талын буурлууд минь энэ хээр, тал, хангай, говь хосолсон Өвөрийн цэнхэр хангай нутгийн буурлууд юм.