Thursday, December 12, 2013

АЖЛЫН ДУНДУУР

Ажлаа хийж байтал Гэрлийн өргөөн дээр өрнөсөн хэлэлцүүлгээс болоод ГЭГЭЭРЭЛийн тухай жаахан ч болов оруулмаар санагдаад гижиг хүрээд болдоггүй. Учир нэг их олон уншигчгүй ч гэлээ ядаж нэг хүнд ч болов мэдүүлэх нь хэрэгтэй тул ГЭГЭЭРЭЛ гэдгийн талаар жаахан илүү үглээдхэе.

Идэхийн тулд бусдыг булаагаагүй, тэр ГЭГЭЭРЭЛ
Цаг бусаар үхэж, цагдуулж яваагүй, тэр ГЭГЭЭРЭЛ
Ууж идэхийг биш амьдрахыг зоривол, тэр ГЭГЭЭРЭЛ
Ус өвсийг хамгаалж хэрэглэвэл, тэр ГЭГЭЭРЭЛ
Уул усандаа уягдвал, тэр ГЭГЭЭРЭЛ
Учирсан нөгөөгөө амар байлгавал, тэр ГЭГЭЭРЭЛ
Унаган байгалийн жаягт зохицвоос, тэр ГЭГЭЭРЭЛ
Ураг төрлөө хамтаар хариуцваас, тэр ГЭГЭЭРЭЛ 

Үүнийг судар болон блог уншсан хүмүүс маш сайн мэдэж байгаа байх. Юуны магад уншаагүй хүмүүс байвал дээрх бичсэн 8 мөр бол өндөр өвөг дээдүүдийн маань  ГЭГЭЭРЭЛийн тухай бидэнд үлдээсэн өв юм.

Үүнийг уншаад үзвэл ГЭГЭЭРЭЛ гэдгийг алс холоос хайх хэрэггүй нь харагдаж байгаа биз. Бас хэзээ ч хүрэшгүй, хол зүйл биш. Үнэнийг таньж мэдэх нь л ГЭГЭЭРЭЛ болох нь. Гэхдээ ГЭГЭЭРЭХ процесс тун хүнд. Учир нь ГЭГЭЭРЭЛ өөрийгөө таньж мэдэхээс, эхлэх нь. Хүн өөрийгөө таних гэж өөрийгөө ажаад эхлэхээр өөрийн муу муухайг хүлээн зөвшөөрч чадахгүй, түүнийгээ тийм амар засаж дийлэхгүй байгаа нь л хүнд санагдаж байгаа хэрэг. Энэ бүхний ард гарчихвал тийм ч хэцүү санагдахгүй биз хэхэ.

Нөгөө талаас хэдийгээр энэ найман мөр уншихад тун энгийн амар хялбар мэт боловч маш өргөн хүрээтэй, маш өргөн агуулгатай байна. Цаг бусаар үхэхгүй гэхэд л маш олон зүйл хамаарах нь. Ядаж л эрүүл мэнд талаас нь бодоход л нөгөө 1000 хүнсч мэргэжил, бидний махан бие, сүнсэн биеэс эхлэн яаж эрүүл байхав, хэрхэн бохирдуулалгүй авч явах вэ, эрчимээ хэрхэн зөв авах вэ. Эрчим гэдэг нь юу вэ? НАРАН, САРАН, СҮҮН /махан бие болон сүнсэн биеийг эрчимнүүлэгч/ МЭДВЭЛ ЗОХИХУЙ, ИХ ЗАСАГ /тархийг эрчимнүүлэгч/ гэх мэтээр өнөө Монголын өвөг дээдүүдийн минь өвлүүлэн үлдээсэн ЭРДЭМ, зан заншилд суралцан, судараа уншаад л явах нь байна.

Учирсан нөгөөгөө амар байлгавал тэр гэгээрэл гэж. Ардын дуунд хүртэл байдаг бишүү. “...Уулаар явбал унаа минь зовно
Учирсаныгаа зовоовол өөрөө зовно.
Хадаар явбал морь минь зовно
Ханилсаныгаа зовоовол өөрөө зовно доо хө” гээд.

Гэтэл одоо яаж байна өөрийгөө л хайрлаж байна гээд хажуудахаа зовооно, өөрийнхийгөө хайрлаж байна гээд хүнийхийг зовооно ингэснээр өөрийгөө, өөрийнхийгөө зовоогоод байгаагаа ойлгохгүй л мунхаглаад байгаа биз. Ер нь одоо байгаа болохгүй бүтэхгүй, муу муухай болгон энэ цагт, энд оршин амьдарч байгаа биднээс л болж байгаа. Энэ бол бидний л байгаа байдлын ТУСГАЛ. Өөр юу ч биш. Энэ мэдээж дээрх мөрийн зөвхөн нэг талаас нь л харж бодоход гарч байгаа бодол. Өөр олон талаас нь харахад ямар байхав.

Ингээд бодохоор ГЭГЭЭРЭЛийн тухай энэ “наймхан” мөр юутай үнэн бэ???  Энийг таньж мэдээд, засаж дийлээд, мөрлөж чадсан бидний өвөг дээдэс ямар агуу вэ???

Аль эрт ГЭГЭЭРЭЛд хүрээд хийдгээ хийчихсэн өвөг дээдүүд маань биднийг ГЭГЭЭРҮҮЛЭХ, ЗАСАХ сургалтын төлөвлөгөөг үе шаттайгаар боловсруулан, төлөвлөчихөөд биднийг сургаад байгаа бишүү. Бид яг тэр төлөвлөгөөнийх нь дагуу л явж байна. Харин хэр хурдан удаан байх, чадаад цааш явах, чадалгүйгээр бүдрээд унах нь биднээс л хамаарна. Нэгэнт өөрийгөө таниад, өөрийгөө засаж дийлвэл, тэр л аргачлалаар КҮ ЭН боловсрол, КҮ сурлага /өвгөдийн/, Үржихүйн хүрдний гайхамшигаар энийг түмэнд түгээчихнэ бишүү. Бид бусдыг засаж гэгээрүүлэхээс илүү бидний замаар тэд өөрсдөө ч ГЭГЭЭРЭХ юм билүү. Хэн мэдлээ. 

Аан тийн бас Хаан Дээдсийн сургаснаар:

ГЭГЭЭРЭЛ гэдэг бол ҮНЭН, ХАЙР, УХААН гурвын цогц.
Үнэнийг мэдээд ухаарахгүй бол УХААН байгаад яахав
Ухаан байгаад худалд итгэвэл ҮНЭН байгаад ч нэмэр үгүй
Үнэнийг олоод ухаарч чадсан ч зүрхэнд чинь ХАЙР үгүй бол хүн байх хэрэг үгүй. гэсэн дээ. 

Thursday, November 21, 2013

Алтан судар дахь ДЭМийн тухайд маш товчхон



За урьд нь уншиж л байсан юмсан нүд гүйчихсэн юм уу эсвэл уншилгүй гүйлгээд өнгөрсөн юм уу бүү мэд ямар ч байсан буурлийн унш гэснээр унштал анх удаа уншиж байгаа юм шиг аан ийм юм уу, тийм байна ш дээ гэсээр өмнө нь би чинь уншиж байгаагүй юм уу, уншаад ч ойлгоогүй юмуу бүү мэд. Ямартай ч Алтан Дээд үнэнд мөнхөрсөн ДЭМийн тухайд жаахан юм ойлгов хэхэ.
Тэгээд бас түүнийгээ бичих хэрэгтэй болов. Бодвол гавал тархинд минь лавхан шиг суулгахын тулд бичих хэрэгтэй юм шиг байна. Урьд нь ер нь би чинь судар уншиж байсан юм уу одоо бодоод байхад унших гээд унтдаг байсан бололтой хэхэ.

Маш энгийн бөгөөд товчхоноор л бичих нь учир нь би өөрөө ч сайтар ухаж ойлгож гүйцээгүй байна. Уг нь ухаж ойлгос 9 учгаар баталж дийлээгүйгээ бүү бусдад хэд гэж бүх улаачдад сургаал хайрласан буурал хэлсэн байсан хэдий ч үүнийг бол ингээд товчхон бичээдэх гээд байх юм. тиймээс судар дээрх 35 эр ДЭМийг ядаж л цээжилхэд хялбар болгоод хүснэгтэд оруулав.

За Сударт зааснаар :
1.      Үндэсний үнэнч
2.      Удамшилд зөв 
3.      АНДын хэмээх 3 Алтан Дээд ДЭМ байдаг гэнэм. 
 


Сударын 46-р нүүрд “... Үндэсний үнэнч, Удамшилд зөв, Андын хэмээх гурван ДЭМ хослохын одоо цагт ДЭМ-ийн тухай Алтан Дээд үнэн Алтан Дээд ГЭР ИЭ-нд МОН КҮ /мөнх/ болох амин-эхтэй” гэсэн байдаг. Үүнийг сайтар ухаж ойлгоорой. Мөн тодруулсаныг нь бас сайтар бодвол зохино. Өөрөөр хэлбэл энэ 3 Алтан Дээд ДЭМ хослох цаг нь өнөө бидний үед тулчихаад буурлууд толгой тоншоод байгаа бололтой.

НЭГ дэх ДЭМ буюу Үндэсний Үнэнч Алтан Дээд ДЭМ нь АКАУ ДЭМ /АГУУ ДЭМ/ бичиг буюу одоогийн бидний хэлдгээр ХУДАМ МОНГОЛ БИЧИГ буюу БОСОО МОНГОЛ БИЧИГ маань юм байна.
АКАУ ДЭМ бичиг буюу Үндэсний Үнэнч ДЭМ нь ирээдүйг өнгөрсөнөөс одоо байгуулахад Алтан ДЭМ болдог гэнэ. Илүү нарийн ширийнийг судрын 47-р нүүрт бичсэн байна лээ. Би ерөнхийд нь өөрийнхөө ухсаныг л энд товчхон оруулж байгаа юм.

ХОЁР дахь ДЭМ буюу Үндэсний удамшилт Алтан Дээд ДЭМ нь 35 эрдэм юм. 35 эрдэм нь 99 МОН ЧУ КУР буюу эзэмшсэн эрдмийг хэрэглэх, хэрэгжүүлэх, ашиглах аргатай.

Тухайлбал таван тусгаар тогтнолоо хамтаар хариуцах орь ганцхан аргатай ямар эрдэм байдаг вэ гэхэд л АНД болох Эр ДЭМ гэж хаанаас нь яаж ч асуусан мэдэж байхаар эзэмших хэрэгтэй бололтой. Хэхэ яанаа одоо... 35 эр ДЭМ-ийн гол нууц ч гэмээр юм уу утга учир ч гэмээр юм уу юу ч гэмээр юм хамгийн гол нь л тэр  МОН ЧУ КУР-таа байгаа юм байна лээ. Мөн МОН ЧУ КУРуудыг хурц, оройн дээд, алтан дээд язгуурт оройн дээд гэх мэтээр тодотгосныг сайтар ажиглан судлах хэрэгтэй бололтой. За ингээд 35 эрдэмийг 99 МОН ЧУ КУРын хамтаар хүснэгтлээд дор оруулав. Ямар ч байсан хүснэгтлэснийг нь ч болтугай хэвлээд авч явахдаа гэртээ энт тэндээ наачихвал ядаж л тогтоож цээжлэхэд дөхөм санагдаад байгаа юм.

Үндэсний удамшилт Алтан Дээд ДЭМ буюу
35 Эр ДЭМ

35 Эр Дэм
МОН ЧУ КУР /арга зам/

1
Ерөнхий эрдэм
-Бөө тархи мэдэх
-хамтаар хариуцах
-АКАУ биеэр үйлдэх  хурц 3 ЧУ КУР-тай
2
Мэндлэх танилцах эрдэм
-ЧОО
-Эл
-ИЭ ЧУ гэсэн Оройн Дээд 3 ЧУ КУР-тай
3
Урих дуудах эрдэм
-энхрийлэх
-хүндлэх
-мэдэгдэх  Эл КҮЭН 3 ЧУ КУР-тай
4
Үдэх эрдэм
-өргөх
-дарах
-залах
-илрүүлэх  тооцох 4 ЧУ КУР-тай
5
Гуйх эрдэм
-сэхээрүүлэх
-гэгээрүүлэх
-зүүгдэх
-тосох  Үндэсний 4 ЧУ КУР-тай
6
Сайшаах  эрдэм
-хамгаалах
-хөөх
-мэдүүлэх даацтай МЭХ-т 3 ЧУ КУР-тай
7
Хүлцэл өчих эрдэм
-алдааныхаа хохиролыг нөхөх Үндэсний ганц ЧУ КУР-тай
8
Талархах эрдэм
-тэмдэглэх
-тайлах
-тахих Үндэсний хурц 3 ЧУ КУР-тай
9
Зөвшөөрөх эрдэм
-таних
-тооцох
-тунгаах БӨӨ ЭР КҮ-тэй 3 ЧУ КУР- тай

10
Итгэх эрдэм
-сэтгэх
-магадлах
-найдах БӨӨ Эр КҮ-тэй  хурц 3 ЧУ КУР- тай
11
Хориглох эрдэм
-мухардуулах
-унтраах
-мохоох
-мэдүүлэх
-дураар нь болгох  Буган соёлт 5 ЧУ КУР-тай
12
Дур булаах эрдэм
-АКОК МОНОГОУУЛ-аар ойлголцох
-дутагдах
-давуугаа үзүүлэх үндэсний 3 ЧУ КУР-тай
13
Тээнэгэлзэх эрдэм
-ТӨР-ийн 3 онолоор шүүх Үндэсний ганц ЧУ КУР-тай
14
Харамсах эрдэм
-хохиролыг илэрхийлэх БӨӨ ЭР КҮ-тэй ганцхан ЧУ КУР-тай
15
Өрөвдөх эрдэм
-бэрхшээлийг нь арилгах БӨӨ ЭР КҮ-тэй ганцхан ЧУ КУР-тай
16
АНД болох эрдэм
-таван тусгаар тогтнолоо хамтаар хариуцах орь ганц ЧУ КУР-тай
17
Өрх толгойлох эрдэм
-АКАУ биеийг олох
-Алтан Дээд ГЭР ИЭ биелүүлэх
-Алтан дээд үнэнч амьдран орших Үндэсний 3 ЧУ КУР-тай
18
Дэлхийчлэх эрдэм
-ТНГР-ийн БӨӨ тархийг олох
-Эрчим -эхээс хүчин хураах
-Амин-эхийг хамгаалах
-Сүүн-Эхийг хэрэглэх
гэсэн Үндэсний 4 ЧУ КУР-тай
19
Тэсэж магад гарах эрдэм
-угтан мэдэх
-тосон бэлтгэх
-хамтаар хариуцах
Үндэсний 3 ЧУ КУР-тай
20
Гэгээрүүлэх эрдэм
-угтаж
-дагаж
-зүүгдэж
-шахаж
-эзэрхэж
-нүүдлийн соёл хэрэгжүүлж гэгээрэх 6 ЧУ КУР-тай
21
НЭҮ тухлах эрдэм
-нэй
-нүй
-нуй
-ной
-ний
гэсэн БӨӨ ЭР КҮетжй 5 ЧУ КУР-тай
22
Удирдах эрдэм
-ТНГР-ийн БӨӨ тархиар Алтан Дээд ГЭР ИЭ-ийг гурван эхээр хангаж эрчимнэх Оройн Дээд орь ганц ЧУ КУР-тай
23
Төлөөлөх эрдэм
-тэгш ЧИН ээлэг ЧУЭН-тэй байлгах БӨӨ Эр КҮ-т ЧУ КУР-тай
24
Тооцоолох эрдэм
-БӨӨ-гийн цээжээр бодож урлахуйг эзэмших хурц 6 ЧУ КУР-тай
25
Хэмжих эрдэм
-ЖАЯГаар
-онолоор
-ТНГР-ээр
-Элжүйгээр
-хохиролоор  хэмжих үндэсний 5 ЧУ КУР-тай
26
Тэвчих эрдэм
-эрхэмлэж
-мэдэж
-хорлож
-хориглож
-бэлтгэж
-дийлж
гэсэн Үндэсний 6 ЧУ КУР-тай
27
Огторгуйч эрдэм
-ажиглах
-цээжлэх
-санах
-мэдээлэх
-туулах 5 ЧУ КУР-тай
28
Газар зүйч эрдэм
-хамтаар хариуцах
-таван зүйлээр тухлах
-үртэйжүүлж эзэмших
-үрслэж тордох
-услаж тогтоох гэсэн 5 ЧУ КУР-тай
29
ИХ ЗАСАГ-ч эрдэм
-Үндэсний Алтан Дээд ГЭР ИЭ-г удирдах ТНГР-ийн БӨӨ Эр КҮ-тэй Оройн Дээд Үндэсний ганцхан ЧУ КУР-тай

30
Худалдаач  эрдэм
-тэнцүүлэх
-дур булаах
-үгүйлэгдэх хурц 3 ЧУ КУР-тай
31
Хэрэглэх эрдэм
-тархийг ухах
-төлөөр нь нөхөх Оройн Дээд хоёр ЧУ КУР-тай
32
Ажиллах эрдэм
-ТНГР-ийн БӨӨ тархиар Ард түмний Алтан Дээд ГЭР ИЭ мөрдөж КҮЭН боловсролын ноёрхол дор хамтаар хариуцахуйг эзэрхүүлэх орь ганц ЧУ КУР-тай
33
Суурьших эрдэм
-90 бүтээвэртэй таван биетэй Нүүдлийн соёлыг хэрэглэх Оройн Дээд язгуурт Үндэсний орь ганцхан  ЧУ КУР-тай
34
Боловсрох эрдэм
-АЙЛ-ын ЗАСАГ-тай орон зайнд КҮ сурлагыг ЭН болгож Нүүдлийн соёлыг хэрэглэж өөртөө эзэн болох Эрхээ эдлэх орь ганц ЧУ КУР-тай
35
Амьдран орших эрдэм
-Мөрлөвөөс ИХ ЗАСАГ болдог Үндэсний Алтан Дээд ГЭР ИЭ-ийг ТӨР-ийн 3 онолоор биелүүлж ОТОГ бүл орон зайндаа, КҮЭН боловсролыг ноёрхуулж, ТНГР-ийн БӨӨ тархиар Үндэсний удамшилт Алтан Дээд ДЭМ-ийгээ, юунд ч үл дийлдэгдэх 99 ЧУ КУР-аар дотоод КҮ ЧИН болгох Оройн Дээд Орь ганцхан ЧУ КУР-тай


ГУРАВ дахи ДЭМ буюу АНДын дэм нь судрын 2 дугаар бүлэгт орсон байгаа бөгөөд тусад нь нарийвчлан судлах бас нэг судлагдахуун болно. Дээр байгаа 35 эрдэм 99 МОН ЧУ КУР ч мөн адил түүнээсээ ургаад 90 бүтээвэр гээд явж өгөх нь дээ хөөрхий хэхэ. За энэ удаагийн ерөнхий товчлолыг ингээд дуусгая.

Friday, June 21, 2013

ХААН ХАЙРХАН, ХАМАГ ДЭЭДСҮҮД МИНЬ ӨРШӨӨ

Хаан Хайрхан, Халдун Хайрхан минь... сайханаас сайхан хангай юм... Үнэхээр сайхан. Би өөрөө жаахан байхдаа зуны амралтаараа дандаа говьд очиж амардаг байсан болоод ч тэр үү хангай нутгийг нэг их сайн мэдэхгүй. Хаа нэг булган хангайн нутагт очиж амардаг байсан ч тун тоотойхон удаа юм.
Үнэхээр үзэсгэлэнтэй, сайхан хангай юм. Урьд олон жилийн туршид, олон зууны өмнө эцэг өвгөд минь энэ нутагт яаж амьдарч, юуг юуг туулан байсан бол гэхээс хайрлахгүй байхын аргагүй. Зовсон цагт ч, ялсан цагт ч энэ л нутгаа тэмцэн, ямар их үйл, ямар их түүхийн гэрч болон өнөөдрийг хүрээ бол гэж бодохоос сэтгэлийн гүнд гуниг төрж, хүүгээ санаж хүлээсэн эх хүн оровч гаравч бараа харан уймарч бариж тависанаа мартдаг шиг л сэтгэл уймран уйлмаар ч шиг болж байлаа. Ер нь хайрханаас гэртээ ирсэн хэд хоногт ч сэтгэлийн уймраа гарч өгөхгүй хэд хонов. Сэтгэлийн ийм мэдрэмжийн хажуугаар гомдол, гэмшил хослон намайг зовооно. Хайрхан тахилгаас хойш өөрийгөө нэг сайтар тогтон шинжих хэрэг гарав.

Wednesday, June 5, 2013

ЭЛДЭВ БОДЛУУД


Сэтгэл нэг л гунигтай байсаар хэд хонов. Ар араасаа хөвөрсөн асуудлаар ч баялаг өдрүүдийг сүүлийн 10аад хоног гэж бодсон маань яг тоолоход бараг л бүтэн сар болох дөхжээ. Ингэж цаг хугацааны мэдрэмжээ алдах гэж байдаг л юм байна. Уг нь энэ мэт хувийн асуудлууд бусдад хамаагүй бөгөөд цаг зав гарган уншигч хэн нэгэн байваас би тэр эрхэм хүнийг өөрийн асуудлаар залхаах эрхгүй гэж боддог тал бий. Гэвч урьд цагаан дээр хараар бичсэн амлалт болоод асуудал дундаас ойлгон авсан ганц нэг зүйлээ бусадтай хуваалцахад буруудахгүй байх гэж сэтгэв. Гэхдээ гунигтай гэхээр хийх зүйлгүй дээш харан дэмий хэвтсэн хэрэг биш юм хэхэ.

Saturday, April 27, 2013

ИХ ЗАСАГ-ийг БАТЛАН ТУНХАГЛАХ УЧИР БУЮУ ХУУЛЬ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ


... МөрГүн дээдсүүдийн улаач үрс
Өндөр хатдуудын улаач үрс
ИХ ЗАСАГ-ийн дээдсүүдийн улаач үрс
Бүгдээр нэгдэж хэмээ олж
Сэтгэл оюунаа нэгтгэж
Зорилго хүслээ уухайлж
Түмэн ардаа Ний Хэмд нь оруулах
Тэр л үйлэнд нь шамдваас зохилтой...

                                                                                           ХАС ТӨРИЙГ БАДРААХ СУДРААС

Өнөөдрийн бичих ажлаа эхлэхийн өмнө нэг тайлбар тавихаас хэхэ. Их засаг хуулийн тухай бичих энэ тэмдэглэлүүдийг би ДААЛГАВАР гээд нэрлэчихсэн байгаа юм өөртөө. Яагаад гэвэл буурлаадаас өгсөн даалгавар гэж ойлгоод. Тиймээс би гоц мэддэг зүйлээ хийж байгаа биш, харин сурч мэдэхийг оролдон уншиж, төрсөн бодол юугаа бичиж байгаа тул миний бичсэн бүхэн дутуу дулимаг, бүүр хамгийн анхан шатны ч ойлголт байж мэдэхийг бодон алдааг минь өршөөж оноог минь урамшуулж хайрлаарай.
Жишээ нь урьд нь бичсэн засаг захиргааны нэгжийн тухайд би зөвхөн нэг талаас нь харан дутуу бодож бичсэн нь бичээд дууссаны дараа мэдэгдэж байх жишээтэй. Хариуцах эзэн, эзэн эрхтэй хамаатай байж болох талыг нь орхигдуулсан байна лээ. Иймд өнөөдөр бодож байсан бодол, мэдэж авсан мэдлэг маргааш, нөгөөдөр өсөн нэмэгдэж, өргөжин тэлэгдэж байдаг тул дутуу дулимагаа мэдэх тоогоороо нэмээд явахад буруудахгүй биз ээ.