За бас л цаг завтайсан бол аль
хэдийн бичээд тавьчихаар хугацаа өнгөрлөө. Болдогсон бол хүн болгонд хүргүүштэй
зүйл болохоор бичихгүй хаячихаж бас чадахгүй юм. Энэ бүгдийг хурдан бич гээд
дотроос хэн нэгэх шаардаж, би ажлаа амжуулах гэж мунгинасаар таарах юм. Сүүлийн
үед надтай тохиосон үйл явдал болоод түүнээс урган гарсан заавал бодож санахаар
зогсохгүй энэ цаг үеийн бидний заавал хийх үйл юм.
Санаандгүй явдал буюу Хамбын
сургааль
Цагаан сарын дөнгөж дараахан
нэг өдөр ажил тарах үед албаны ахлах маань хамба ламыг дагуулсаар орж ирэв.
Манай...